Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Миний мөрөөдөл

Published

on

Намайг  Батхүү овогтой Энхтөр гэдэг. Одоо би 26 настай хөгжлийн бэрхшээлтэй залуу юм. Миний үеийн залуучууд их дээд сургуульд суралцаад эх орныхоо бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулж итгэл төгс сайхан явдаг. Зарим залуучууд эрүүл мөртлөө архи тамхи хэрэглэж ажилаа хийхгүй биеинй амрыг харж суудаг болжээ. Зарим залуучуудын тухай телевизээр сонсоод би их гайхдаг. Энэ бол гутамшиг юм.

Эрүүл сайхан төрж өснө гэдэг нь хүний хувь заяа тавьлан юм шүү дээ. Би эхээсээ эрүүл төрсөн болов ч тухайн үеийн эмнэлэгийн буруу онш эмчилгээнээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үүнд ямар ч эмч нар хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Эцэс сүүлд нь зөвхөн би биш, миний гэр бүл ээж, аав, ах, дүү нар минь бүгд л хохирч үлдсэн. Гэр бүлд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүлийн амжиргаа 20 жил болоход амьдрал ядуурч, ээж аавын чадал ч багасдаг юм байна. Манайх одоо Улиастайд айлын хашаа хараад хажуугын газраа авах санаатай байгаа боловч хашаа тойруулж барьж чадахгүй байна. Миний мөрөөдөл бол хашаагаа тойруулж бариад би өөрийн гэсэн шилмүүст модтой болоод дээр нь бас жижиг 4*6 хэмжээний байшинтай болохыг мөрөөддөг юм.  Энэ мөрөөдөлд миний халамжийн 53800 төгрөг хүрэлцэхэд зүүд мэт санагддаг юм.
Б.Энхтөр /Хөгжлийн бэрхшээлтэй залуу

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив

Published

on

ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа.

👩‍💼Төслийн уралдаанд: 👨‍🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас:
1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин
2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна
3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая
4. Хүслэн хоуз – #Бид_чадна
5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм.

👩‍💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
🙋‍♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна.

🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе!

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

“Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
____________________________________
Байр эзлэлт:

1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв

· “Дэвжээ” тэмцээний 1-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр
· “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр

2-р байр #Онцгой_байдлын_газар
· “Дэвжээ” тэмцээний 2-р байр
· “Гар бөмбөг” 2-р байр
· “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 1-р байр

3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль
· “Гар бөмбөг” 1-р байр
· “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ.

“НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending