Чамд ямар нэгэн АСУУДАЛ тулгарвал Хэрэв чамд ямар нэгэн байгууллагын үйлчилгээ, эсвэл чамд тохиолдсон зүйл таатай санагдахгүй мөн эрхийг зөрчсөн байдал гаргавал чи өөрийн хамгийн итгэдэг хүмүүстээ /эцэг эх, багш,нийгмийн ажилтан гэх мэт/ хэлэх хэрэгтэй. Харин тэд учрыг нь олж чадахгүй бол чи холбогдох ажилтануудад өргөдөл, гомдол гаргаж болно.
ӨРГӨДӨЛ гэж төрийн байгууллага, албан тушаалтанл хандаж гаргасан хүсэлтийг хэлэх бөгөөд өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно. МЭДЭГДЭЛ гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон иргэдээс гаргсан хүсэлтийг хэлдэг. САНАЛ гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлдэг. ГОМДОЛ гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлдэг. Би юуны талаар ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ гаргаж болох вэ?Чамд гомдол гаргамаар олон зүйл байгаа бол доорх хэдэн жишээ хэлж өгье: · Хэрэв чамайг асран хамгаалж байгаа хүмүүс, эсвэл хамт амьдарч байгаа хүмүүсийн харьцаа чамд таатай санагдахгүй бол · Хэрэв чиний авах ёстой гэж санагдсан үйлчилгээг үзүүлэхээс татгалзвал · Хэрэв хэн ч чамайг сонсохгүй мэт санагдвал · Хэрэв чамтай холбоотой шийдвэрт чи оролцоогүй бол · Хэрэв зарим хүмүүс чиний талаар мэдэх шаардлагагүй зүйлсийг яривал · Хэрэв чиний амьдарч байгаа газар чамд хортой, эрүүл амьдрах нөхцөл бүрдээгүй бол · Хэрэв хүмүүс чамд анхаарал халамж тавихгүй, хэцүү байдалд оруулж байвал · Хэрэв чамд туслах үүрэгтэй хүмүүсийн хийсэн зүйл чамд таатай санагдахгүй байвал гомдол гаргаж болно. БИ ЯАЖ ГОМДОЛ ГАРГАХ ВЭ? · Захиа бичих · Утсаар ярих · И- Мэйл бичих · Гар утаснаас зурвас бичих · Биечлэн уулзаж ярилцах гэх мэт олон хэлбэр байна.Өргөдөл болон гомдолоо “Хэзээ?, Хаана?, Юу?, Хэн?, Хэрхэн?, Яагаад?” гэсэн асуултанд хариулах замаар бичээрэй. Өргөдөл болон гомдолын төгсгөлд өөрийн овог нэр, хаана амьдардаг, чамтай холбо барих, захианы хариуг өгөх хаягаа тодорхой бичнэ. Ингэж байж л чамд тухайн хариу нь ирнэ шүү дээ. Үүний дараа ЮУ БОЛОХ вэ? 1. Гомдол хариуцсан ажилтан чиний гомдолд бичсэн зүйл чамд яаж нөлөөлснийг мэдэхийн тулд ярилцана. 2. Чи хүсвэл аав, ээж, найз, багш, нийгмийн ажилтан зэрэг хүнийг дагуулж эсвэл ганцаараа ирсэн ч болно. 3. Гомдлыг шалгасаны дараа зөрчил гарсан бол түүнийг хэрхэн арилгаж болох тухай холбогдох хүнтэй уулзана. 4. Асуудлыг шийдэхийн тулд зуучлах, эвлэрүүлэх аргыг хамгийн эхэлж сонгоно. 5. Үүний дараа чиний гомдлын дагуу юу хийсэн талаар хариуг чамд өгнө. БАЙНГА САНАХ ЗҮЙЛ: · Өргөдөл, гомдол гаргахдаа айх, зовох хэрэггүй · Хэрэв чамд ямар нэгэн зүйл таагүй санагдвал түүнийгээ хэлэхдээ санаа бүү зовоорой. · Ямар нэгэн зүйлийг улам сайн болгохын тулд эхлээд юу болохгүй байгааг хэлэх хэрэгтэй · Чи хэн нэгэнд “Би гомдол гаргах гэж байгаа” гэж хэлэх шаардлагагүй. · Чиний гомдлын төлөө чамайг шүүмжилсэн хариу өгөх ёсгүй. · Хүн бүр чиний дуу хойлойг сонсох ёстой. · Гомдол гаргах гэдэг чиний эдлэх ёстой эрх.