Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн эрхийн тухай конвенци

Published

on

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.

Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах тусгай Конвенц хэрэгтэй болов? 
Хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хувьд бүрэн хөгжөөгүй, эмзэг, тусгай хамгаалалт шаардлагатай, хүчирхийлэлд өртөх магадлал их, хүүхдийг нийгмийн зүгээс хүн гэж тооцдоггүй тул эрхийг нь баталгаажуулах, хамгаалах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан юм.
Энэ конвенц нь эрүүл мэнд, боловсролоос хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ ба стандартуудыг тогтоож өгсөн. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхий өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартуудын түгээмэл шинжийг улам бэхжүүлж, ХЭТК-ийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.
Конвенцийн түүхэн хөгжил.

Дэлхийн I дайны дараа 1924 онд Үндэстнүүдийн Лиг Хүүхдийн эрхийн тунхаг бичгийг баталсан. Энэ баримт бичиг нь зовж шаналсан “ялангуяа дайны улмаас” шаналж буй хүүхдүүдийн тухай тусгасан анхны олон улсын хүчин чармайлт байлаа. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хэдийгээр хүүхдийн эрхийг шууд бус тусгасан ч, хүүхдийн тусгай хэрэгцээг “насанд хүрэгчидтэй харьцуулан” тусад нь баримтжуулан батлах ёстой гэсэн тайлбар байсаар байв.       1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн хоёр дахь тунхаг бичгийг батлав. Ерөнхий Ассамблей 1979 оныг хүүхдийн жил болгон зарлаж, тэр жилдээ тунхаг бичгийн хүүхдэд хамаатай арван зүйлийг хэвлэн улс орнуудад тарааж, Польш улсад болсон сургалтын үеэр хүүхдийн асуудалд анхаарал хандуулан, Хүний эрхийн комиссын ажлын хэсэг байгуулж, ХЭТК-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн.        1989 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг боловсруулах ажил дууссан бөгөөд ХЭТК бол арван жил хүүхдийн эрхийн асуудлаар явагдсан олон улсын хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон юм.        Тухайн үед хүүхдийн эрхийг хүний эрхийн нэгэн адил бусад соёл, ёс заншил ба үнэт зүйлсийг үл ойшоон тулган шаардсан бичиг баримт гэж үзэх явдал байсан. Учир нь хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах,харьцах талаар улс орон бүр өөр соёл, зан заншил баримталж ирсэнтэй холбоотой. Гэвч ХЭТК-ийг дэлхий улс орнууд бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч нэгдсэн нь тухайн орон нутгийн итгэл үнэмшил ба үнэт зүйлсээс үл хамааран хүүхдийн эрхийн зарчмууд, түүнийг хангах хамгийн наад захын стандартуудад ач холбогдол өгөн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.        ХЭТК нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.

ХЭТК-ийн зарчмууд 
ХЭТК-ийн үзэл санааг бүрдүүлж байдаг дөрвөн үндсэн зарчим байдаг бөгөөд тэдгээр нь бусад эрхүүдийг тайлбарлах үндэс болж өгдөг. Эдгээр зарчмууд нь хүүхдийн эрхийн бүх асуудалтай холбогдоно.        1. Хүүхдийн дээд ашиг сонирхол        Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг ХЭТК-д онцлон тэмдэглэсэн. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг тодорхойлохын тулд хүүхэд бүрт тухайн үйл ажиллагааны хэрхэн нөлөөлж буйг нарийн авч үзэх ёстой.        Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь бүхий л хугацаанд хүүхдэд нөлөөлөх үр нөлөөг дэмжих өргөн хүрээтэй ойлголт юм. Хүүхдийн эрхийн энэхүү цогц хандлага нь хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдийн асуудалд мэдрэмжтэй практикийг хүүхдийн төлөө үзүүлэх үйлчилгээндээ нэвтрүүлэх зэргийг ойлгоно Энэ зарчмыг аливаа хуулиар өөрөөр тайлбарлах эсвэл ХЭТК-д дурдсан бусад эрхийг хэрэгжүүлэхэд саад болохоор ашиглах ёсгүй.

2. Ялгаварлан гадуурхахгүй байх 
Хүүхдийн эрх ямар ч үед, хаана ч байсан жендер, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон. Ялгаварлан галуурхахгүй байх нь хүүхэд хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд бүх салбарт ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг арилгах арга хэмжээг баталгаажуулна.
3. Оролцоо Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба бусад иргэний эрхүүд ХЭТК-ийн бусад бүхий л хэсэгт хамардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ба хүүхдийг сонсох ёстойг шаарддаг.
4. Эсэн мэнд амьдрах ба хөгжих 
Конвенцийн зургадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон.        Хөгжлийг тодорхойлох улс орны ирээдүй болсон ХҮҮХДИЙГ хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхээ эдлэх эерэг нөхцлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх нь эрх эдлэгч хүн бүрийн хүлээх үүрэг билээ.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив

Published

on

ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа.

👩‍💼Төслийн уралдаанд: 👨‍🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас:
1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин
2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна
3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая
4. Хүслэн хоуз – #Бид_чадна
5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм.

👩‍💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
🙋‍♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна.

🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе!

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

“Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
____________________________________
Байр эзлэлт:

1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв

· “Дэвжээ” тэмцээний 1-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр
· “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр

2-р байр #Онцгой_байдлын_газар
· “Дэвжээ” тэмцээний 2-р байр
· “Гар бөмбөг” 2-р байр
· “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 1-р байр

3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль
· “Гар бөмбөг” 1-р байр
· “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ.

“НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending