Connect with us
nuudel

Хүүхдийн оролцоо

Сан маринагийн арга:

Published

on

Хүүхдийн оролцооны арга Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ бас хүүхэдтэй ажилдаг ах эгч нараа. Та бүхэндээ нэгэн шинэхэн буланг танилцуулж байна. Энэ бол хүүхэдтэй ажилдаг хүмүүс хүүхдийг хэрхэн аливаа үйл ажиллагаанд оролцуулах болон хүүхдүүд хэрхэн өөрсдөө аливаа үйл ажиллагааг сонирхолтой байдлаар хийж мөн оролцох талаар мэдээлэл өгч, туршлагаа солилцох зорилготой юм.     Хүүхдүүд та бүхэндээ зориулж бүлгээр ажиллах аргуудаас хүргэж байна. Нэг хамт олон хэрхэн нэг зорилгын төлөө, хамтран ажиллаж, сайн үр дүнд хүрэхэд чиглэсэн маш олон арга байдаг. Энэ удаагийн дугаарт “Сан маринагийн” аргыг хүргэж байна. Өөрийн санааг бусаддаа тайлбарлаж үзэл бодлоо хамгаалах, бусдынхаа санааг шүүн тунгааж харилцан санал солилцож сурахад энэ арга туслах юм.

Хүүхдүүдийг баг бүлгүүдэд хуваана. Бүлгээр хуваахдаа санал дувшүүлэх, саналыш шүүх гэсэн 2 хэсэг болгож дүрмийг танилцуулна. Нэг багт 2-оос дээш хэдэн ч хүүхэд байж болно. Бүлгийн ажлын зорилго нь хүүхдүүд санал дэвшүүлээд, санал шүүх багт хүргэж байгаагаараа онцлог юм. Харин саналыг шүүх баг нь шийдвэрлэх шатны хүмүүсийн дүрд тоглоно.
Жишээлбэл:
Сэдэв нь: Хүүхдийн эрхийг сурталчилах гэж бодоё.
Санал дэвшүүлж байгаа баг: Бусад найзууддаа эрхийг нь таниулах талаар төлөвлөгөө боловсруулж гаргана. Гаргасан ажлаа хийхийн тулд саналыг шүүх багаар зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд саналаа хэрхэн хамгаалахаа бас бэлдэнэ.
Саналыг шүүх баг: Хүүхдийн эрхийг сурталчлахад ямар ажлууд байвал зүгээр талаар боловсруулна. Энэ нь санал хамгаалах  багийг шүүхэд харьцуулах юм. Хэн нь ямар үүрэгтэй байхаа хувиарлаж авна.
Ингээд 2 баг хамтарч суугаад жүжигчилсэн байдлаар саналаа хамгаалах, саналыг шүүж, эцэст нь хүүхдйин эрхийг сурталчилах хамгийн зөв аргыг гарган сонгох юм. Олон хүүхдүүдээс санал авч нэгийг нь сонгоход энэ арга тохиромжтой юм.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив

Published

on

ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа.

👩‍💼Төслийн уралдаанд: 👨‍🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас:
1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин
2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна
3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая
4. Хүслэн хоуз – #Бид_чадна
5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм.

👩‍💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
🙋‍♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна.

🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе!

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

“Үлгэрч ээж, аав” тэмцээний нэвтрүүлэг тун удахгүй…

Published

on

“Үлгэрч ээж, аав” тэмцээний нэвтрүүлэг тун удахгүй…

Залуучуудын хөгжлийг дэмжих аяны хүрээнд 11 сарын 11-ны өдрийг “Үлгэрч ээж, аав”-ын өдөр болгон тэмдэглэх болсон. Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн дунд “Үлгэр хэн сайн ярих вэ” тэмцээн зохион байгуулсан бөгөөд “Өндөрхаан” телевизтэй хамтран нэвтрүүлэг хийсэн тул тун удахгүй олон нийтэд хүрэх болно.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Эдгээр 10 зүйлийг хийж бай

Published

on

Эдгээр 10 зүйлийг хийж бай – тэгээд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовох хэрэггүй болно
Орчин үед хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажил их хүнд болжээ. Энэ бол эцэг, эхийн үүрэг мөн: бид өнөөдөр хүүхдүүддээ нөлөөлснөөр түүний ирээдүйг тодорхойлох болно.

Хүүхдүүд – алс ирээдүйн ертөнцийг босгох бидний залгамж хойч үе, тийм ч учраас тэднийгээ зөв чиглэлд нь оруулах нь бидний үүрэг. Хүн болгон өөрийн гэсэн хүмүүжлийн арга барил, дүрэмтэй байдаг, энэ нь ч хэвийн зүйл. Хүүхэд, томчуудын дунд ялгаа их бий. Гэхдээ томчуудын заавал мөрдөж байх ёстой үндсэн зарчмууд гэж байх ажээ.

Тэрхүү 10 дүрэм бол:

1. Өөрийн тань буруу байвал хүүхдүүдээсээ уучлалт гуйж байгаарай.

2. Өөрийгөө хүүхдээс насаар ахимаг учраас илүү ухаантай гэж бүү бод.

3. Хүүхдүүд тань танд болон бусдад сайн үйл хийвэл үүнд нь заавал талархаж байгаарай.

4. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч бай, хүүхдүүдээсээ бүү нуу.

5. Хүүхдүүдээ сонсож бай. Тэднийг хэзээ ч битгий үл тоосон байдал гаргаж байгаарай.

6. Биеэ авч явах хил хязгаарын заагийг тогтоож бай.

7. Өөрөө үлгэр дуурайлал бол.

8. Өрөвдөх, хайрлах, хайраа илэрхийлэхэд нь сурга.

9. Аливаа үйлдэл (сайн болон муу) араасаа дагуулах үр дагавартай гэдгийг ойлгуул.

10. Хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаанаас таашаал авч бай. Хүмүүжил – том хариуцлага бөгөөд үнэ цэнэтэй зүйл юм шүү.

Эх сурвалж: news.xopom.com/251499/ © XopoM News

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending