Connect with us
nuudel

Хүүхдийн хөгжил

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

Published

on

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт 1дүгээр бүлэг НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС, ЁС СУРТАХУУН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖИЛД НИЙТЛЭГ АЮУЛТАЙ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ

1.1 Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэвэрийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно.
1.2 Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдал, хөгжилд нийтлэг аюултай дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:

a) Ажлын байраар:

– Цаг уурын тохиромжгүй,онц аюултай үзэгдэл бий болсон нөхцөлд бог малыг 1000 метрээс илүү зайд оторлох, хариулах ажил
– Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг цуглуулах
– Ойн түймэр унтраах ажил
– Мал нядалгааны газар
b) Ажил мэргэжлээр:

– Лабораторийн малчин
– Анчин
– Мод бэлтгэгч, хөрөө рамчин

Боловсруулах үйлдвэр
а/ Ажлын байраар:
– Архи, согтууруулах ундааны үйлдвэр
– Тамхины үйлдвэр

Зочид буудал, зоогийн газар
а/  Ажлын байраар:
– Шөнийн клуб, бар,казино, мөрийтэй тоглоомын болон цэнгээний газар
– Зочид буудал, дэн буудал, зочлох гэрийн зочдод бараа болох үйлчилгээ
– Саун, амралтын газар
б/ Ажил, мэргэжлээр:
– Хамгаалагч
– Тайчих үзүүлбэр үзүүлэгч

Нийтийн ахуйг үйлчилгээ

а/   Ажлын байраар:

– Массажийн үйлчилгээ
б/ Ажил мэргэжлээр:
– Массажист

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа
а/ Ажлын байраар:
– Гуйлга гуйлгах
б/ Ажил мэргэжлээр:
– Гэрийн үйлчлэгч /Өрхөөс тусгаар орчинд/
– Гэрийн асрагч /Өрхөөс тусгаар орчинд/

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүмүүжлийн эерэг арга ” сургалт боллоо

Published

on

Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  Боловсролын байгуулагын багш нарт “Хүмүүжлийн эерэг арга ” сургалтыг 2019  оны 11 сарын 8-ы өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 18 сум, 3 тосгоны сургууль, цэцэрлэгийн 120 багш  оролцсон бөгөөд   ЕБС болон СӨБ-ын нийт 60 багшийг “Хүмүүжлийн эерэг арга” сургагч багшаар бэлтгэж,  мөн 35  биеийн тамирийн багш , 25 дотуур байрны багш нарыг сургалтад хамруулсан.

Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар  өөрсдийн орон нутаг болон сургууль цэцэрлэгүүд дээр хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх болон багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.

Мөн уг сургалтад оролцсон сум бүрийн боловсролын байгууллагуудад Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх 28 төрлийн  65 ширхэг ханын плакат, брошур, гарын авлагуудыг тараалаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Урьдчилан сэргийлэх мэдээлэл байршууллаа

Published

on

Чингис хотын хүүхэд багачуудын өргөнөөр үйлчлүүлдэг чиглэлийн 8 автобусанд хүүхдүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор аюулгүйн дүрмүүдийг, насанд хүрэгчдэд зориулан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” мэдээллийг, 108 утасны сурталчилгааг цувралаар байршууллаа. Хүүхэд хамгааллын санаачилгыг дэмжин хамтран ажилласан Хэрлэн сумын ЗДТГ, Хот тохижилтын хамт олонд талархал илэрхийлье.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Cурагчдын саналыг Хүүхдийн төлөө зөвлөлд уламжилна

Published

on

Хэнтий аймгийн ЕБС-ын Оролцооны байгууллагын төлөөлөл сурагчидтай ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ уулзалт хийлээ. Уулзалтад Лаборатори Хэрлэн-1, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Эрдэм баян Хэрлэн-4, Политехникийн коллежийн 50 орчим сурагчид хамтран оролцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгээр сурагчид өөрсдөдөө болоод сургуулийн орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж санал хэллээ. Сурагчдаас гарсан саналыг эрэмбэлэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар уламжлан хэлэлцэх юм.
Сурагчид гэр хорооллын гэрэлтүүлэг, явган хүний замын гарц, тэмдэглэгээ, сургуулийн орчимд үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай, цахим орчин, утасны хэрэглээ, аюулгүй байдал, хувь хүний хөгжил, амьдрах ухааны сургалт, олон төрлийн секц, дугуйлан хичээллүүлэх, нөлөөллийн ажил, сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг туслалцаа, анхаарал халамж сул байгааг сайжруулах, нийтийн тээврийн автобусны цагийн хувиар, карттай болох, илтгэх урлаг, манлайллын чиглэлээр сургалт авах, мэдээлэл солилцох нэгдсэн сантай болох, сургуулиуд хоорондоо сурагч солилцоо хийж сайн туршлага хуваалцах, эко орчин бий болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, уриалга дэвшүүлэх зэрэг 25 орчим санал нэгтгэгдлээ.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending