Connect with us
nuudel

Хүүхдийн эрх хамгаалал

Хүүхэд хамгааллын түүх

Published

on

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдлыг хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад янз бүрээр тайлбарлаж ирсэн байна. Хүүхдийг эд хөрөнгөтэй адилтган үзпэг байснаас эхлээд хүүхэд бол бие даасан эрхтэй хүн гэж үдэг болох хүртэл түүхийн урт хугацааны туршид хүүхдэд хандах хандлага өөрчлөгдсөөр иржээ.

Соёл иргэншлийн хөгжлийн эхний үед хүүхдийг гэр бүлийн бүр тодруулбал эцгийн өмч хөрөнгө гэж үздэг байлаа. Хүүхдээр тахил өргөх, амьдрах чадвар муутай бол зориуд  алах зэрэг хүүхдийн эсрэг үйлдэгддэг зан занүлын тухай түүхийн сурвалж бичгүүдэд үлдсэн байдаг. Жишээ нь: Библид Абрахам өөрийн хүү Исаакаар Бурханд тахил өргөх гэж байсан тухай бичсэн байдаг. Хятад, Япон зэрэг оронд хөгжлийн бэрхшээлтэй юмуу эмэгтэй хүүхдийг хороох явдал байсныг  тухайн үеийн ном зохиолоос уншиж болно. 1874 онд Нью-Иорк хотод асрагч эхийнхээ үргэлжийн зодуур тамлалаас болж биеэрээ дүүрэн шархтай болсон 9 настай охиныг хөршийг нь асардаг байсан залуу эмэгтэй илрүүлж, охиныг харгис эхийн хатуу гараас салгахын тулд “Ан амьтныг харгислалаас хамгаалах нийгэмлэг”-ээр дамжуулан хэргийг шийдвэрлүүлж  өөр айлын асрамжинд өгсөн түүх байдаг. Тухайн үедээ эцэг эх нь хүүхдээ зодож, тамлан зовоосон хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан тул амьтныг хамгаалах хуулиар хэргийг шийдсэн гэдэг. Дараа жил нь буюу 1875 онд Нью- Йоркод “Хүүхдийг харгислалаас хамгаалах нийгэмлэг” байгуулагдаж хүүхэд хамгааллын асуудлыг гаргаж ирснээр дэлхийд хүүхэд хамгааллын хөдөлгөөн өрнөх эрхийг тавьжээ.   Монгол улс дахь хүүхэд хамгааллын түүх             Өнчин өрөөсөн хүүхдэд амрамж тогтоох нь Монголын ард түмний дунд үеэс уламжлалтай ажээ. Монголын нууц товчооны 114, 119, 11,35, 138-р зүйлүүдэд Мэргэдийн Хүчү, Тайчуудын Хөхөчү, Татарын Шихихутаг, Жүрхэний Борохул нарыг багадаа өнчирч үлдэхэд Өүлэн эх асрамжлан хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн тухай дурдсан байдаг. 1924 оны анхдугаар үндсэн хуулиар ард түмний үр хүүхдийг эрэгтэй, эмэгтэй, яс, үндэс, шашин шүтлэг, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй үнэ төлбөргүй сурах эрхтэй болохыг тунхаглан  сурах боловсрол эзэмших явдлыг хууль эрхийн баталгаатай болгожээ. Мөн энэ онд “Өнчин ядуусыг асрах газар” байгуулагдсан нь Монгол улсад асрамж халамжийн үйлчилгээ хөгжих эх суурийг тавьжээ. 1990-ээд оны эхээр хүүхэд гэр бүлдээ, гэр бүлийн орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг харуулсан нийгмийн сөрөг үзэгдэл нь Улаанбаатар хотын гудамжинд тэнэмэл хүүхдүд олноор үзэгдэх болсон явдал юм. 1999 оны байдлаар 3000 орчим хараа хяналтгүй хүүхдүүд байсан тоо баримт байдаг. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан.
Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Хүмүүжлийн эерэг арга ” сургалт боллоо

Published

on

Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  Боловсролын байгуулагын багш нарт “Хүмүүжлийн эерэг арга ” сургалтыг 2019  оны 11 сарын 8-ы өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 18 сум, 3 тосгоны сургууль, цэцэрлэгийн 120 багш  оролцсон бөгөөд   ЕБС болон СӨБ-ын нийт 60 багшийг “Хүмүүжлийн эерэг арга” сургагч багшаар бэлтгэж,  мөн 35  биеийн тамирийн багш , 25 дотуур байрны багш нарыг сургалтад хамруулсан.

Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар  өөрсдийн орон нутаг болон сургууль цэцэрлэгүүд дээр хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх болон багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.

Мөн уг сургалтад оролцсон сум бүрийн боловсролын байгууллагуудад Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх 28 төрлийн  65 ширхэг ханын плакат, брошур, гарын авлагуудыг тараалаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Published

on

Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 08- өдөр зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Хэнтий аймгийн нийт хамтарсан багуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн бөгөөд ИТХ-ын дарга нар , мөн хамтарсан багийн гишүүд нийт 37 оролцогч хамрагдлаа.
Тус сургалтаар хамтарсан багийн ажиллах журам, түүний хэрэгжүүлэх практик арга зүй, Санхүүжилт, санхүүгийн баримт бүрдүүлэлт, төсөл боловсруулах, Кейс файл архивлах, хадгалах хамгаалах тухай, Хамтарсан багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах практик арга зүй, Хамтарсан багийн хариу үйлчилгээ, төлөвлөлт тайлагналтын тухай гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.
Сургалтыг дэмжих бүлгийн сургагч багш нар болох ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Б.Цэсүн, БСУГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн А.Сайнболд, ЭМГ-ын хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Юнжиндулам, АИТХ-ын ажлын албаны хууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, ХЭҮК-ын Хэнтий аймаг дахь ахлах Д.Эрдэнэбаясгалан, ЦГ-ын ГБХГХУС-ын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар хичээлийг удирдаж явууллаа.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending