Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 08- өдөр зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Хэнтий аймгийн нийт хамтарсан багуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн бөгөөд ИТХ-ын дарга нар , мөн хамтарсан багийн гишүүд нийт 37 оролцогч хамрагдлаа.
Тус сургалтаар хамтарсан багийн ажиллах журам, түүний хэрэгжүүлэх практик арга зүй, Санхүүжилт, санхүүгийн баримт бүрдүүлэлт, төсөл боловсруулах, Кейс файл архивлах, хадгалах хамгаалах тухай, Хамтарсан багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах практик арга зүй, Хамтарсан багийн хариу үйлчилгээ, төлөвлөлт тайлагналтын тухай гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.
Сургалтыг дэмжих бүлгийн сургагч багш нар болох ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Б.Цэсүн, БСУГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн А.Сайнболд, ЭМГ-ын хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Юнжиндулам, АИТХ-ын ажлын албаны хууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, ХЭҮК-ын Хэнтий аймаг дахь ахлах Д.Эрдэнэбаясгалан, ЦГ-ын ГБХГХУС-ын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар хичээлийг удирдаж явууллаа.