Connect with us
nuudel

Хүүхдийн эрх хамгаалал

Шонхроос хямд хүүхэд

Published

on

Хэдэн жилийн өмнө гурван мянган хүүхэд орон гэргүй тэнүүчилж, тэднээс мянгаад нь орц, траншейгаар хоног төөрүүлдэг тухай мэдээ гарч байсан. Зарим тохиолдолд сэтгүүлчдийн мэдээ мэдээлэл хомс үедээ хийчихдэг бэлэн сэдэв энэ байв. Харин сүүлийн үед тэдний тухай мэдээ цөөрөөд зогсоогүй траншейнаас гарч ирж байгаа хүүхэд ч бараг харагдахаа байсан. Тэдгээр хүүхдүүдийг хүүхдийн төлөө нэртэй хэдэн зуун байгууллага Засгийн газартай хамтраад асрамжийн газар байгуулаад, эцэг эхтэй нь хариуцлага тооцоод гэрт нь буцаасан байх гэсэн өөдрөг сэтгэлээр харж болно.

Харамсалтай нь, хэдэн хүүхэд нь гэртээ буцаж харьсан тухай мэдээ байдаггүй гэнэ. Бүр аюултай нь зарим хүүхдийг ганган тэрэгтэй хүмүүс аваад явсан яриа ч гарсан. Хүний наймааны золиос, эд эрхтний донор болдог тухай сураг ч сонсдсон. Үнэн, худлыг батлах нь хэцүү боловч тэдгээр хүүхдүүдийн бүртгэл төрд байсан бол бид хэзээ, хаанаас хүүхдийн цогцос гарч ирэх бол гэсэн айдасгүй суух байсан. Эцэг, эхтэй, гэр оронтой ч амь насаа алдсан хүүхдийн тухай мэдээ тасрахгүй л байна. Орой бүр хэн нэгний хүүхэд мөнгөгүй дээ өвчинд шаналсан зураг айл бүрийн хойморт заларна. Байдал ийм байхад нэгэн ой гутам мэдээ хэдэн өдөр цацагдав. Арабуудын зугаагаа гаргадаг монгол шонхорт 5000 гэр барьж өгөх гэнэ. Мөн гэрт нь камер байрлуулж хэзээ, хаана юу хийж байгааг нь байнга ажиглаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүгээр ч зогсохгүй хээлтүүлэг нийлүүлэгт анхаарч ойрын хугацаанд тоо толгойг нь хоёр, гурав дахин өсгөнө гэнэ. Ерөнхий сайд аа та монгол хүүхдийн өмнө хариуцлага хүлээж байна уу, арабуудын зугаа цэнгэлийг хариуцаж сууна уу. Эх сурвалж:  www. dandaa.mn

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Хүмүүжлийн эерэг арга ” сургалт боллоо

Published

on

Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  Боловсролын байгуулагын багш нарт “Хүмүүжлийн эерэг арга ” сургалтыг 2019  оны 11 сарын 8-ы өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 18 сум, 3 тосгоны сургууль, цэцэрлэгийн 120 багш  оролцсон бөгөөд   ЕБС болон СӨБ-ын нийт 60 багшийг “Хүмүүжлийн эерэг арга” сургагч багшаар бэлтгэж,  мөн 35  биеийн тамирийн багш , 25 дотуур байрны багш нарыг сургалтад хамруулсан.

Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар  өөрсдийн орон нутаг болон сургууль цэцэрлэгүүд дээр хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх болон багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.

Мөн уг сургалтад оролцсон сум бүрийн боловсролын байгууллагуудад Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх 28 төрлийн  65 ширхэг ханын плакат, брошур, гарын авлагуудыг тараалаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Published

on

Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 08- өдөр зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Хэнтий аймгийн нийт хамтарсан багуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн бөгөөд ИТХ-ын дарга нар , мөн хамтарсан багийн гишүүд нийт 37 оролцогч хамрагдлаа.
Тус сургалтаар хамтарсан багийн ажиллах журам, түүний хэрэгжүүлэх практик арга зүй, Санхүүжилт, санхүүгийн баримт бүрдүүлэлт, төсөл боловсруулах, Кейс файл архивлах, хадгалах хамгаалах тухай, Хамтарсан багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах практик арга зүй, Хамтарсан багийн хариу үйлчилгээ, төлөвлөлт тайлагналтын тухай гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.
Сургалтыг дэмжих бүлгийн сургагч багш нар болох ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Б.Цэсүн, БСУГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн А.Сайнболд, ЭМГ-ын хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Юнжиндулам, АИТХ-ын ажлын албаны хууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, ХЭҮК-ын Хэнтий аймаг дахь ахлах Д.Эрдэнэбаясгалан, ЦГ-ын ГБХГХУС-ын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар хичээлийг удирдаж явууллаа.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending