Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулав 1 Хүүхдийн эрхийг хамгаалахад хэвлэл, мэдээллийн үүрэг Байр суурь / Зөвлөмж Монгол Улс нь Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколуудад нэгдэн орж, бусад улс орны нэгэн адил Дэлхийн хамтын нийгэмлэг болон ард түмнийхээ өмнө хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалах үүрэг хүлээсэн юм. Түүнчлэн, Монгол Улс Үндсэн Хуулиндаа хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй болохыг баталгаажуулан заасан билээ.1
Монголын хүүхдүүдийн өсөж, хүмүүжих орчин, нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үүрэг оролцоо маш өндөр. Тиймээс Хэвлэлийн хүрээлэнгээс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь хүүхдийн асуудал” сэдэвт агуулгын мониторинг2 хийсэн юм. Энэхүү судалгааны дүнд үндэслэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан байр сууриа илэрхийлж байна. Хүүхдийн эрхийн зөрчил бодит амьдралд: Хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл Монголын иргэд хүүхэд наснаасаа насан турш сурч боловсрох, сурах нөхцөлийг тэгш, хүртээмжтэй байдлаар эдлэх эрхтэй. Манай улсын хүүхдүүд сургуульд хамрагдсан болон бичиг үсэг тайлсан байдлаар боломжийн үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, тэгш бололцооны хувьд зөрчилтэй асуудлууд байсаар байна. Цөөн жишээ дурьдахад: – Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн 80 хувь нь, сургуулийн бага ангийн сурагчдын 77,5 хувь, 6-11-р ангийн сурагчдын 98,6 хувь нь эн тэргүүнд хамгаалагдах ёстой сургууль, цэцэрлэгийн орчиндоо ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна3. – Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сурч боловсрох эрхээр ижил тэгш хангахын нэг чухал нөхцөл болох дотуур байрны хүрэлцээ муу, одоо байгаа барилгын ачаалал 20 гаруй хувиар хэтэрсэн, дотуур байрны барилгын зориулалт, хүчин чадал, дулаан хангамж, орны хүрэлцээ хангалтгүйн улмаас эрүүл ахуйн нормативыг баримтлах хүндрэлтэй. Жишээ нь дотуур байрны 40 орчим хувьд дулаан хангамж доголддог, 46 хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усны хангамж доголдож байна.4 1000 хүүхэд тутмын 1 нь гудамжинд амьдарч байна. 5 2006 он хүртэл 5500 хүүхэд орон гэрээсээ дайжиж, гудамжны амьдралаар амьдарчээ6. Хүүхдүүд гэр бүлийн ядуурал, хүчирхийлэл, дарамт, үл хайхрах явдлаас улбаалан гудамжинд гарч хогийн цэг, орц, хонгил, траншейд амьдарч байна7. Эдгээр хүүхэд сургууль завсардаж, хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, гэмт халдлагад өртөж, эцэг эх болон бусдын хайр, халамж, хамгааллыг мэдрэхгүй өсч байна. 750 хүүхэд тутмын 1 нь гэмт хэрэгт холбогдож байна8. 1 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2.11 2 Энэхүү судалгааны хүрээнд өргөн нэвтрүүлгийн 9 телевиз /МҮОНТ, TV9, MN25, UBS, C1, NTV, TV8, SBN, TM телевиз/, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Ардын эрх”, Үндэсний шуудан /“Зууны шуудан”/ зэрэг өдөр тутмын 5 сонин МҮОНР-ийн 2008 оны 3, 4-р улирлын нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг судалсан болно. 3 Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг арилгах зам. Судалгааны тайлан, 2007 он. БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, МУБИС, Хүний Эрхийн Үндэсний Комисс 4 Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдлын судалгаа. 2007 он. БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, МУБИС, Хүний Эрхийн Үндэсний Комисс 5 2006 онд 1128 хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгджээ – МУ-ын ЗГ, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний 3, 4 дүгээр тайлан, 2007, Хавсралт тоон мэдээ 6 М.Төрбаяр, “Гэр бүлийн эрх зүйн зохицуулалт, чиг хандлага” илтгэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, 2008 7 НҮБ-ын Хүүхдийн сан, “Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүд байдал”, 2007 8 2004-2007 онд жилд дунджаар 1472 хүүхэд гэмт хэрэгт өртсөн байна – МУ-ын ЗГ, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний 3, 4 дүгээр тайлан, 2007, 348 дугаар хэсэг Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулав 2 9 НҮБ-ын Хүүхдийн сан, “Монгол улсын хүүхэд эмэгтэйчүүд: Өнөөгийн байдал, ирээдүйн зорилтууд”, 2007 10 Энди Вест, ИБХИС, “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо” судалгааны тайлан, 2006 11 Нийт 54 асрамж халамжийн төвд 1724 хүүхэд байна – МХЭҮТ, “Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн нийгэмшилтийн судалгаа”, 2006 12 Нийт 54 асрамж халамжийн төвд 1724 хүүхэд байна – МХЭҮТ, “Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн нийгэмшилтийн судалгаа”, 2006 13 ЗХЖТ, ИБХИС, Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэл: Хүүхдийн үзэл бодол, 2005 14 ХЭҮТ, МХЭТ, Хүн ам зүйн сургалт судалгааны төв, “Хүчирхийлэл ба хууль” (Хүүхэд), 1998 15 Хүүхдийн төлөө үндэсний газар 16 НҮБ-ын Хүүхдийн сан, “Монгол улсын хүүхэд эмэгтэйчүүд: Өнөөгийн байдал, ирээдүйн зорилтууд”, 2007 17 МУ-ын ЗГ, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний 3, 4 дүгээр тайлан, 2007, 397 дугаар хэсэг 18 МУ-ын ЗГ, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний 3, 4 дүгээр тайлан, 2007, 386 дугаар хэсэг 19 Энди Вест, ИБХИС, “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо” судалгааны тайлан, 2006 Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 11% нь сургууль завсардсан байна9. Гэмт хэрэг үйлдсэн нийт хүүхдийн 90-95% орчим нь хөвгүүд байдаг бөгөөд хорих ял оноосон гэмт хэргийн ихэнх нь хулгай, хорих ял авсан хүүхдүүдийн 40-50% нь өнчин буюу “хараа хяналтгүй” хүүхэд байна10. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгаалал, нийгэмшүүлэлт хангалтгүйгээс тэд давтан гэмт хэрэг үйлдэж, өөрсдөө ч хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна. 5-17 насны 13 хүүхэд тутмын 1 нь хөдөлмөр эрхэлж байна11 Насанд хүрээгүй үедээ ажил эрхэлж буй болон аюултай ажил эрхэлж буй 48,000 хүүхэд байна. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 61 хувь нь хөвгүүд, 39 хувь нь охид байна. Хүүхдүүд алт, жонш, нүүрсний уурхай, хогийн цэг болон зах, гудамж талбай, үйлдвэрлэл, үйлчилгээний жижиг нэгжид ажлын байрны дорой нөхцөл, газрын дор ажиллах, химийн бодистой харьцах, хүнд ачаа өргөж зөөх, гуйлга гуйх, бэлгийн мөлжлөгт ашиглагдах зэргээр эрүүл мэнд, амь нас, ёс суртахуунд нь аюултай нөхцөлд, зарим тохиолдолд хүчирхийлэл дор ажиллаж байна. Сургууль завсардан ажил эрхэлж байгаа хүүхдүүд хөдөөд илүүтэй байна. 500 хүүхэд тутмын 1 нь халамжийн төвд амьдарч байна12. Улсын 9, гадаадын иргэн, байгууллагын 45 асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн ихэнх нь гэр орондоо, эцэг эхтэйгээ амьдрах боломжтой хүүхэд байна. Эдгээр хүүхдэд эцэг эхийн хайр халамж, гэр бүлийн дулаан уур амьсгал дутагдаад зогсохгүй, асрамж халамжийн төвд хүүхдүүд дарамт, хүчирхийлэлд өртөх явдал гарч байна13. Хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна14. Хүүхэд гэр орондоо, сургууль цэцэрлэгтээ, асрамж халамжийн төвд, гудамж талбайд, хорих ангид, урьдчилан саатуулах байранд, өөрөөр хэлбэл байгаа бүх орчиндоо хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байна. Тухайлбал, 1999-2004 онд 686 хүүхэд гэмт хэргийн золиос болон амь насаа алдаж, сүүлийн гурван жилд 769 хүүхэд гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байна.15 Хүчингийн гэмт хэргийн 60% нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байна.16 Хүүхэд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох хандлага нэмэгдэж байна. 2006 оны байдлаар хүүхдийг хил дамнуулан худалдах болон хүүхдийг хулгайлсан шинжтэй гэмт хэрэг 5 бүртгэгдсэн байна17. 2008 оны эхний хоёр сард охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдаалах хэд хэдэн тохиолдол илэрснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 2001 онд 38, 2004 онд 215 охин бэлгийн мөлжлөгт өртжээ.18 Охид биеэ үнэлэх явдал зохион байгуулалттай нууц хэлбэрт орсон бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай буюу даруй 20 дахин өсчээ