Архигүй Хэнтийчүүд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 15-нд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллахаар төлөвлөсний дагуу Хэрлэн суманд 3-р сарын 17-18-нд “14-18 насны охид, хөвгүүдийг архи тамхины хор хөнөөлийн тухай түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хэрлэн сумын 4 ЕБС, МСҮТ-ийн нийт 9-11 ангийн 270 сурагчид хамрагдлаа.
Сургалтыг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн наркологийн мэргэжилтэн С.Мөнхтуяа удирдан охид хөвгүүдэд архи, тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг олгож, архи тамхи хэрэглэхгүй байх хандлагыг төвөлшүүлэх, өсвөр үеийнхнийг зүй бус хэрэглээнээс татгалзах үндсэн ойлголтуудыг өглөө.
Мөн Хэнтий ТВ-ийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт эмч С.Мөнхтуяа, ХГБХХ-ийн мэргэжилтэн Х.Уртнасан нар оролцож, өсвөр үеийнхний архи тамхины хэрэглээний байдал, энэ чиглэлээр хийгдэж буй ажлууд, архи тамхины хэрэглээний хор уршиг, эмчлэх, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөгөө мэдээлэл өгснөөс гадна ХГБХХ-ээс архигүй Хэнтий хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд, цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулсан. Уг нэвтрүүлэг нь архи тамхины хор хөнөөл, хэрэглээ, үр уршгийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд хүрсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон.
Энэ удаагийн сургалт нь Улаанбаатар хотоос мэргэжлийн сургагч багш хүрэлцэн ирж, хорт зуршилд уруу татагдаж болзошгүй насандаа буюу ахлах насны хүүхдүүдэд мэдлэг олгосноос гадна сургагч багшийн хувьд зөвхөн ЕБС-үүд дээр ажиллаж, өсвөр үеийнхэнд мэдээлэл өгөхөөс гадна хүүхдүүдээр дамжуулан эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хандлагад нөлөөлөх, нийт иргэдэд мэдээллийн хэрэгслээр дамжуулан ойлголт мэдээлэл өгөх ажлууд хийгдсэнээрээ онцлог болсон.
Мөн сургалтад оролцогч нийт хүүхдүүдэд сургалтын талаарх мэдээллийг багтаасан гарын авлагыг бэлтгэн тараасан.

