2014 оны 04 сарын 02-нд Аймгийн “Хүрэл тулга-2014” яруу найргийн наадам Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэст амжилттай зохион байгуулагдлаа.
Наадамд нийт 9 сумын 14 сургуулийн 40 хүүхэд 6-9, 10-12-р анги гэсэн 2 насны ангилалаар оролцсон. Байр эзлэлт
Дунд насны ангилал:
Тусгай байр Батширээт сум Х.Урантогос
3-р байр Өмнөдэлгэр сумын сурагч Д.Уранбайгаль
2-р байр Жаргалтхаан сумын сурагч Г.Шагжжав
1-р байр Мөрөн сумын сурагч Б.Анударь
Ахлах насны ангилал:
Тусгай байр Өмнөдэлгэр сумын сурагч Д.Дөлгөөн
3-р байр МСҮТ, Г.Чинзориг
2-р байр Хэрлэн 1-р сургуулийн 11б сурагч Г.Хэрлэнчимэг
1-р байр Тэмүүжин ЦС Г.Хулан нар тус тус шалгарлаа.
Наадмын шүүгчдээр Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч, яруу найрагч Д.Гансүрэн, Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Уртнасан нар ажиллалаа.
Мөн Дархан сумаас төрөн гарсан их найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит “ Оюухай” шагналыг Батширээт сум Х.Урантогос
– Мөрөн сумаас төрөн гарсан, хүүхдийн зохиолч Содномдоржийн нэрэмжит “ Боролдой” шагналыг Тэмүүжин Цогцолбор сургуулийн сурагч Э.Нямсүх
– Биндэр сумаас төрөн гарсан, их зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит “Наран тогоруу” шагналыг МСҮТ, Г.Чинзориг
– Батширээт сумаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “ Онон Хатан Ижий ” шагналыг Тэмүүжин ЦС Г.Хулан нар хүртлээ.
1-р байранд орсон 2 зохиолч хүүхдүүд Улаанбаатар хотод 4-р сарын өдөрүүдэд зохиогдох “Хүрэл тулга 2014” улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.
