Connect with us
nuudel

Тоглоом наадгай

Танграм тоглоом

Published

on

Танграм гэх уг тоглоом нь долоон өнгийн модыг эвлүүлж тоглодог эртний Хятадын тоглоом юм. Энэ толоомоор хүүхэд өөрийн мэддэг эд зүйл, амьтны дүрсийг эвлүүлэн тоглох боломжтой бөгөөд хүүхдүүдийн сэтгэхүй, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.

 

 

 

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хамт олноороо тоглох тоглоомууд

Published

on

Хамт олноороо хөгжилдөх, бүлгээр сургалт явуулах үеэр оролцогчдыг идэвхижүүлэхэд тус болох тоглоом.

1-р тоглоом. Ялаа алах
Тойрч зогсоод голд нэг хүнд тохойн чинээ зөөлөн саваа өгнө. Тэгээд тойрч зогсоод бүгд нэрээ нэг нэгээрээ хэлдэг дараагаар нь голын хүн эхний нэг дурын хүний нэр хэлээд цохих ба цохиулахаас өмнө тэр хүн тойрогт байгаа өөр хүний нэр хэлэх ба цохиулбал голд орно. цохиж амжаагүй бол голын хүн нэрийг нь дуудсан хүнийг цохихоор очих ба оногдохоос өмнө тойрогийн хүмүүсийн нэгний нэрийг хэлж өөрийгөө голд орохоос хамгаалдаг. Энэ тоглоом тоглож дуусахад бие биенэ танидаггүй олон бүлэг хүмүүс хэдий нээ богинохон дуудах нэртэй болоод ирдэг. бас цохиулах гэхээр сандраад нэг нэрийг давхардуулахгүй яг хажууд байгаагаа хэлэхгүй гэсэн дүрэмтэй.
2-р тоглоом Хэн бэ?
бүх хүмүүсийн нэрийг бичээд цаасанд хуйлж, эрчүүдэд эмэгтэйчүүдийн нэрийг сугалуулж, эмэгтэйчүүдэд эрчүүдийн нэрийг сугаллуулна. Хэсэг хугацааны дараагаар тойрч сууж байгаад хамгийн эхний хүн босоод өөрийн сугалсан хүний нэрийг хэлэхгүйгээр тодорхойлно. Зан чанараар нь бусдаас онцгойрох шинж байдлаар нь тодорхойлж, тойрогт суугаа бусад нь таадаг. Тодорхойлсон хүнийг тааснаар тэр хүн дараагийн өөрийн хүнийг тодорхойлж таалгадаг. Энэ тоглоомын дараагаар хөгжилтэй, нэр бас бусдад хэрхэн харагддагийг аа мэдэх боломжтой.
3-р тоглоом Хил зөрчигчид
Утсаар хил буюу газар зураас татаад
хүмүүсээ баг болгоод 2, 3, 4 хэд ч болно тэгээд хил давах гар болон хөлийн тоог хүний нийт гар болон хөлнөөс дутуу байдлаар хэлнэ. 2 хүн бол 1 гар 1 хөл гэхэд тэд нэг нь нөгөөхөө хөлийг бариад нэг хөлөө өргөж, нөгөөх нь нэг гараа өргөөд зураасийг давах хэрэгтэй болно. энэ үед их олон гоё санаа гаргадаг хүний тоо олон байх тусам сонирхолтой санаагаар баяждаг. .
4-р болон 5-р тоглоом Хүний юм.\ Зоригтой юу
Энэ нь хоорондоо төстэй бас K. Socius-ийнхтэй тоглоомтой адилхан.
Эхлээд бүх хүмүүсээс цаг болон шил, гар утасыг нь авна. дараа нь хаалгаар нэг нэгээрээ өрөөнд ороорой гээд хаалга нээгээд эхлээд шалаар тарааж тавьсан хамаг хагарч болох үнэтэй зүйлийг харуулна. Тэгээд өрөөнд ороход нүдийг нь боогоод өрөөны цаад хананд хүрээд боолтоо авах ба замдаа хөлөндөө өртөх үнэтэй зүйлийг гэмтээвэл төлөх хэрэгтэй гэж анхааруулна. Алхаж эхлэхэд үнэт зүйлсийг газраас авч өөр зүйлээр сольж тавина. Алхаад эхлээд орж ирсэн хүн дотор үлдэж дараагийн хүнийг хирхэн хичээнгүйлэн алхахыг харж болдог.
Нэг нэгээр нь оруулна . Нүдний боолтой тавцан нь салдаг сандал дээр зогсоогоод хоёр талаас нь өргөөд илүү өндөр зүйл дээр гаргалаа гээд газар тавцанг буулгаж тавиад өөрсдөө өвдөглөн доошилно толгойгоогоо доошлуулна. нүдээ боолгосон хүн их өндөрт байна гэж бодох ба үсрэхээд буу гээд үсрэхгүй бол араас нь хөлнөөс нь түлхэж тавцангаас шаланд буулгана. тавцан шаланд байх учир тэр хүнд өндөрөөс унах нь гэх мэдрэмжээс өөр аюулгүй байх шаланд тавигдсан хавтан байх хэрэгтэй хөгжилтэй. эхний хүн дараагийнхаа харж байхаар Хаалгаар нэг нэгээр нь оруулж ирнэ.

Continue Reading

Тоглоом наадгай

Хөршдөө хайртай юу?

Published

on

By

Зорилго: •    Хүүхдүүдийг хооронд нь танилцуулах •    Бүх хүүхдүүдийг оролцуулах, нээлттэй болгох Үргэлжлэх хугацаа: 5 минут мөн тоглох хугацаагаа өөрсдөө сонгож болно.

Тоглоомын заавар:
Бүх хүүхдүүд тойрч суугаад, нэг хүүхэд сандалгүй үлдэнэ.
Тэр хүүхэд нэг хүүхэд дээр очоод та хөршдөө хайртай юу гэж асууна.
Хариултыг хөршдөө хайртай эсвэл хөршдөө хайргүй гэж хэлж болно.
Жишээ нь:
Хөршдөө хайртай гэж хэлсэн тохиолдолд: хайртай гэхдээ нүдний шилтэй хүмүүст хайртгүй гэж хэлвэл нүдний шилтэй хүмүүс байраа солино. Үүнтэй адил хүмүүсийн өмссөн хувцас болон эдэлж хэрэглэж буй зүйлээр нь хэлж болно.
Хөршдөө хайргүй гэж хэлсэн тохиолдолд: тэр хүүхдийн хоёр талд суусан хүүхэд байраа солино.
Асуулт асуусан хүүхэд нь: хүүхдүүд байраа сольж байхад нэг сандал дээр очиж сууна.

Continue Reading

Тоглоом наадгай

Тоглоом тоголцгооё

Published

on

By

Бүлгийин хөгжил Зорилго: -Багаар буюу бүлгээр хамтран ажиллуулж сургах Үргэлжлэх хугацаа: -5-15 минут Заавар: Тоглоомын ахлагч оролцогчдыг 4-5 хүнтэй баг болгон хуваагаад тоглоомын зааврыг танилцуулна. Багийн бүх гишүүд нэг сандал дээр байрлаж дараах байрлалыг хэрхэн амжилттай гүйцэтгэх аргаа бодсон байх ёстой.

Үүнд:
Хэрэв баг 5 гишүүнтэй бол нийт 4 гар эсвэл хөл /3 хөл 1гар, 2хөл 2гар гэх мэт/ шаланд хүрсэн байх ёстой.
Хэрэв баг 4 гишүүнтэй бол нийт 3 гар, хөл шаланд хүрэх ёстой. Шаланд хүрсэн байрлалаар багууд дор хаяж 5 секунд тогтох ёстой.
Хувилбар:
Дээрх дасгалыг дуусгаад дараах хоёр хувилбарыг хийлгэж болно. 5 хүнтэй багийнхан шалан дээр зөвхөн 3 тулах цэг, 4 хүнтэй баг зөвхөн 2 тулах цэг дээр тогтох.
Аль болох олон хүн шаланл хүрэхгүйгээр сандал дээр тогтсон баг хожино.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending