“Архигүй Хэнтий хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран Хэрлэн сумын ЕБС-уудад сургууль тус бүрийн 100 хүүхэд нийт 400 хүүхдэд “Хүүхэд өсвөр үеийнхэнд архи тамхины хор уршиг, халдварт өвчиний талаарх ойлголтыг эзэмшүүлэх, амьдралдаа мөрдөх дадал хэвшлийг өөрчлөх” сургалт зохион байгуулна. Сургалт 10-р дугаар сарын 24-28-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 6-9-р ангийн сурагчид хамрагдана.
