Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн тусламжийн утас-108

Published

on

ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС-108

Хүүхдийн тусламжийн утасны хөгжлийн түүхээс:

Утасны  үйлчилгээ нь орчин үеийн техник, технологийг ашиглан утсаар мэдээлэл авах буюу зөвөлгөөг өгч байгаа үйлчилгээ юм.

Англи улсад 1950, 1960-аад оноос зөвлөгөө өгөхөд болон амиа хорлохыг завдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор утасны  үйлчилгээг сайн дурын байгууллагууд  ашиглаж эхэлжээ. 1993 оноос хойш төрөл бүрийн тусламжийн  үйлчилгээ тухайлбал  сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд  өргөнөөр ашиглаж  ирсэн байна. 1997 онд Розинфилд гэдэг эрдэмтэн  утасны  яаралтай тусламжийн үйлчилгээг  “тусгайлан бэлтгэгдсэн ажилтан үйлчлүүлэгчтэй утсаар холбогдон тухайн үйлчлүүлэгчийн дотоод сэтгэл, тулгамдаж байгаа асуудлыг сонсон тэдэнд тохирсон сэтгэл зүйн үйлчилгээг утсаар үзүүлэх үйл явц юм” хэмээн тодорхойлсон байна.[1]

Түүнчлэн утасны тусламжийн үйлчилгээг Америкт Лос Анжелес хотноо амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төвд, 1963 онд Австри  улсад  сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зөвөлгөө өгөх зорилгоор өргөнөөр ашиглаж эхэлсэн түүхтэй байна.

1996 онд Англи улсад Утасны тусламжийн үйлчилгээний холбоо байгуулагдаж улмаар 1100 олон улсын, үндэсний, бүсийн болон орон нутгийн чанартай үйлчилгээний утаснууд ажиллаж эхэлжээ. Австрали улс энэхүү байгууллагын сүлжээнд нэгдсэнээр үндэсний болон орон нутгийн түвшиндээ 500-аад утасны тусламжийн үйлчилгээг сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдэд туслах болон нийгмийн сайн сайхан, халамж үйлчилгээний чиглэлээр ажиллуулах болжээ.[2] Үүнээс хойш Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг Австрали улсад өргөнөөр ашиглаж  байна.[3]

 

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ

Хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчны зохицуулалтыг шинээр хуульчлах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, бодитой мэдээлэл судалгааны санг хөгжүүлэхэд дэлхий дахинаа “Хүүхдийн тусламжийн утас” чухал үүрэгтэй ажиллаж байна.

2003 оноос эхлэн Олон улсын болон бүс нутгийн түвшинд хүүхдэд утсаар тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нэгдэж, Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child helpline international-CHI/-г үүсгэн байгуулсан.

Тус сүлжээнд 143 орны /2013 оны 12-р сарын байдлаар/ 178 Хүүхдийн тусламжийн утас нэгдсэн бөгөөд жил бүр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага солилцдог. Тус байгууллага 2015 онд дэлхийн бүх оронд хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь 2013 оны жилийн тайландаа: …өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүүхдийн утсыг үнэ төлбөргүй ажиллуулдаг улс орнууд 126 сая орчим дуудлагыг хүүхэд, өсвөр үеийнхнээс хүлээж авч хариу үйлчилгээ үзүүлсэн бөгөөд жилдээ 13.8 сая орчим дуудлагыг хүүхдийн хамгаалал, халамжийн тусламж хүссэн асуудлаар хүлээн авдаг… талаар тэмдэглэсэн байна.[4]

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ нь улс орнуудад үндэсний түвшинд үнэ төлбөргүй утасны үйлчилгээг бий болгох, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний үр дүнд бий болсон тоо мэдээллийг хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, хүүхдийн эрхийг сурталчлах, нөлөөллийн арга хэмжээнд ашигладаг.

 

Хүүхдийн утсыг олон улсад HOTLINE буюу “Халуун шугам”, HELPLINE буюу “Тусламжийн шугам”, CHILDLINE “Хүүхдийн утас” гэж нэрлэдэг.

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ үйл ажиллагаандаа хүүхдийн утсанд хэдийд ч, хаанаас ч, үнэ төлбөргүй, 24 цагийн турш холбогдож шуурхай тусламж үйлчилгээг авч байх гэсэн стандартыг баримталдаг.

Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний зарчим

·         Оновчтой, шуурхай, зөв, харилцан уялдаатай

·         Хариу мэдээлэлтэй, зохих дүн шинжилгээтэй

·         Хугацаа алдаагүй, дахин хор хохирол учруулахгүй

·         Дагнасан, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлана.

 

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ/CHI, Олон улсын Харилцаа холбооны хороо/International Telecommunication Union ITU/-той байгуулсан Санамж бичигт хүүхэд цээжлэхэд хялбар хамгийн богино 3 оронтой дугаартай утсаар үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Франц, Австри, Швейцарь, Филлипин, Монгол, Польш,  Mаутируз, Кени, Зимамбе, Танзани, Замбиа, Аргентин, Бразил, Эквадор, Прагвай, Казакстан, Бруней, Индонези, Бельги, Швед, Лихтенштайн, Иордан  зэрэг орнуудад 3 оронтой дугаарыг ашиглаж байна.
Японы Хүүхдийн утсыг дэмжих төв Хүүхдийн утсыг дэмжих төв (Childline Support Centre) нийт 70 гаруй хүүхдийн утсыг  зохицуулалтаар хангадаг. Хүүхдийн утас нь үнэ төлбөргүй 7 хоногийн 24 цагаар ажиллан, дэмжих төв дээр 5-6 ажилтан 1 ээлжинд дуудлага хүлээн авдаг байна. Жилд дунджаар 200 мянга гаруй дуудлага хүлээн авдаг.  Японы 3 том үүрэн телефоны компаниас санхүүждэг.

Непалийн Хүүхдийн тусламжийн утас 1998 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, Нийгмийн хамгааллын яам, харилцаа холбооны байгууллагуудын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй 1098 дугаарыг ажиллуулдаг. Хүүхдийн утас нь Непалын Катманду, Биратнигар, Покарра, Хитаоду, Непалгүнж хотуудад 1098 ижил дугаараар дуудлага хүлээн авдаг. Цаашид улсын бусад муж газруудад хүүхдийн утсыг ажиллуулахаар төлөвлөж байгаа.

Шинэ Зеланд улсад Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулдаг байгууллага нь  Засгийн газартайгаа гэрээ байгуулан хамтран ажилладаг. Сардаа 500 дуудлага, 20.000 текст мессэж хүлээн авдаг. Текст, мессеж хүлээж авах дугаар нь 234. Дуудлага хүлээн авдаг дугаар нь энгийн олон оронтой дугаар байдаг.

Хонгконг улс нийт 7 сая хүн амтай. Төрийн бус байгууллагууд хүүхдийн утсыг ажиллуулдаг. Маш олон хүүхдийн утас ажилладаг ба өрсөлдөөн ихтэй байдаг байна. ТББ-ууд Засгийн газартайгаа гэрээлэн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажилладаг.

Зарим оронд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ хүүхдүүдийн дунд аль хэдийнэ танил болж, өргөн хүрээг хамран олон талт үйлчилгээг үзүүлэх болсоноор олон нийтийн зүгээс хүүхдийн утасны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө нөөц бий болгох ажилд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал:тоглолт зохион байгуулах, хандивын хайрцаг, дугтуй, зоос цуглуулах лааз зэргийг олон нийтийн газар, үйлчилгээний байгууллагад байрлуулан өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан мөнгөн хуримтлал үүсгэдэг байна.

Хүүхдийн  тусламжийн  утсанд  холбогдож  байгаа хүмүүс  нь хүүхдүүд  өөрсдөө, эсвэл хүүхдийн төлөө сэтгэл зовнисон эцэг эх, төрөл төрөгсөд, цагдаа, хүүхдийн эмч,  сургуулийн  багш  нар  байдаг  бөгөөд  тэд  халамж,  хамгаалал  шаардлагатай хүүхдийн  өмнөөс  холбогддог. Хүүхдийн  тусламжийн  утасны үйлчилгээ үзүүлэгчид хүүхдүүд тус утсанд итгэж, тэдэнд зориулсан үйлчилгээ гэж ойлгож өөрсдөө хандаж үйлчилгээ, зөвлөгөө авахыг нь дэмждэг.

 

Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ Монголд

Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, мэргэшсэн төрийн бус байгууллагын үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор хүүхдийн тусламжийн утас ажиллуулж эхэлсэн.

·         2000-2004 онд “Хүүхдийн утас-1615” Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.

·         2004-2014 онд “Хүүхдийн утас-найз 1979” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Тайваны Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.

·         2006 онд Монгол улс CHI/Child Helpline International Олон улсын байгууллагад нэгдэн, 2008 онд бүрэн эрхэт гишүүн болсон.

·         2011 онд Орон нутгийн Хүүхдийн төлөө хэлтсүүдтэй хамтран Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах Санамж бичигт гарын үсэг зурснаар 18 аймагт Хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэлсэн.

·         2012 онд Хүүхдийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хүүхдийн утасны орох дуудлагыг үнэ төлбөргүй болгох харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.

·         2014 оны 5 дугаар сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор  Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ эрхлэх журам, хүүхдийн утасны дуудлагын төв, яаралтай тусламжийн төв ажиллуулах дүрэм, орон тоо, төсвийг баталж, 2014-2017 оны эхний хагас жил дуусталх хугацаанд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

·         2014 оны 5 дугаар сард Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ Хүүхдийн тусламжийн утсыг 108 дугаартайгаар ажиллуулахад 3 жил хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурсан.

·         2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаартайгаар 24 цаг ажиллаж байна.

·         2014 оны 9-р сарын байдлаар 16 аймагт Хүүхдийн тусламжийн утас орон нутгийн дугаартай Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд ажиллаж байна.

Аймаг

Хүүхдийн тусламжийн утасны дугаар

Хариуцагч байгууллага

1. Архангай

97071979

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

2. Булган

70343389

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

3. Баян-Өлгий

70427979

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

4. Говь-Алтай

 

98481222

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

5. Дундговь

70593971

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

6. Дорноговь

96303370

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

7. Дархан-Уул

70373200

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

8. Дорнод

70584979

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

9. Завхан

70462202

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

10. Орхон

70357200

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

11. Өмнөговь

70532205

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

12. Өвөрхангай

70323355

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

13. Төв

70273293

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

14. Сэлэнгэ

95491979

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

15. Хэнтий

70563333

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

16. Увс аймаг

 

70452525

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

“Хүүхдийн тусламжийн утас-108” дугаарт Монгол орны өнцөг булан бүрээс 0-18 насны хүүхдийн хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авч байна.

“Хүүхдийн тусламжийн утас-108” дугаарт 2014 оны 6 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 31-ний хооронд нийт 7095 дуудлага хүлээн авсан. Үүнд:

Сарын дундаж дуудлага: 2365

1.30 цагт 160 орчим дуудлага авч байна.

Зорилтот дуудлага:  4453 буюу 62,7%.

Зорилтот бус дуудлага: 2642 буюу 37,3%

Нийт дуудлага

Жич: “Чимээгүй” дуудлагыг зорилтот бус ангилалд оруулан тооцов.

Ихэнх үзүүлэлт буурах хандлагатай байгааг хэд хэдэн үндсэн шалтгаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Үүнд:

·         Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зар мэдээ, сурталчилгаанаас шалтгаалах хамаарал. Үүнийг 6 дугаар сарын эхний хагасын үзүүлэлт харуулж байна.

·         Амралтын хугацаа, тэмдэглэлт баяр, наадамтай давхцсан байдал буюу хүүхдүүд гэр бүлээсээ болон гэр бүлийн асуудлаас түр холдсонтой холбоотой үе. /Өмнөх үеийн туршлагаас харахад зуны улиралд хүүхдийн тусламжийн утсанд хандах хандалт огцом буурдаг, хичээлийн жил эхлэхэд өсдөг нь ажиглагддаг./

·         Хүүхдийн тусламжийн утас 108 дугаар олон нийтэд сайн танигдаагүй байдал.

Зорилтот дуудлага харьцангуй жигд байна. Зорилтот дуудлагын эзлэх хувь өссөн, зорилтот бус дуудлагын хувь буурсан нь харагдаж байна.

Нийт дуудлагын дийлэнх хэсэг нь 10.00-23.00, оргил үе нь 12.00- 18.00 цагийн хооронд байна.

Зорилтот дуудлагыг ангилсан байдал

 

·         Мэдээлэл хүссэн дуудлага ихэнх хувийг эзэлж байна.

·         Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн онцлогтой холбоотой зөвлөгөө, гэр бүл болон үе тэнгийнхний харилцааны асуудлаар хандалт их байсан

·         Хүүхэд хамгааллын үйлчилгээ хүссэн дуудлага харьцангуй бага хувийг эзэлж байгаа боловч удаан хугацааны турш нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай 150 кейс нээгдсэн нь өмнөх оны бүтэн жилийн үзүүлэлтээс 1,8 дахин их байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардагдсан дуудлагын ангилал

Хүүхэд хамгааллын асуудлаар хандсан дуудлагын ихэнхийг гэр бүлийн доторхи таагүй харьцаа: ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, архидалтаас үүдэлтэй бие махбодийн шийтгэл, гадуурхан шоовдорлох, үл хайхрах, сэтгэл санааны дарамт зэрэг хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээлэл эзэлж байна.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлаар 12 удаа, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн тухай 8 удаа хандсан байна. Энэ нь ихэвчлэн хөдөө айлд мал маллах, хурдан морь унуулах нэрийдлээр ажил хийлгэн зарцалж байгаа тухай мэдээллүүд байна.

 

Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагууд

Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа мэдээлэл 38% эзэлж байна. Хүүхдийн утсанд хандсан хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлуудаас анхаарал татаж байгаа нь 32,4% асрамжийн үйлчилгээ хүссэн дуудлагууд юм. Гэр бүл салалтаас шалтгаалан хүүхэд эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах, хүүхдийн мөнгө, тэтгэмжийн асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө авахыг хүссэн дуудлагууд 21,9% байна.

 

Зорилтот бус дуудлага

Тоглосон, андуурсан дуудлагын хэмжээ нэг түвшинд шахам байгаа нь харагдаж байна.

Тасарсан дуудлагын шалтгаан нь холбооны шугамын сүлжээний ачаалал, цахилгааны тасалдал, серверийн олон дамжлага  зэрэг техникийн шалтгаанаас үүдэлтэй байна.

Бусад улс орны утасны үйлчилгээтэй харьцуулахад:

АНУ-д 100 хүн тутмаас 1 хүн,

ОХУ-д 150 хүн тутмаас 1хүн,

Австралид 23 хүн тутмын 1,

Монгол улсад одоогийн дундаж үзүүлэлтээр тооцвол 100 хүн тутмаас 1 хүн хандаж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар болон хүүхэд хамгаалалд үүрэг хүлээгч талууд хамтран Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагыг үндэслэн үйлчилгээ шаардлагатай хүүхдэд хүрсэн үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхэд хамгааллын асуудлаар мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлаганд хяналт, мониторинг, дүн шинжилгээ хийж, хүүхэд хамгааллын бодлогод нөлөөлөх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Хүүхдийн тусламжийн утас-108 дугаарт ирсэн дуудлагын мөрөөр шуурхай ажиллаж байгаа ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн хэлтэс, албан хаагчид, ТББ-уудын мэргэшсэн зөвлөхүүд, ХУД, БГД, СХД, БЗД, ЧД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнуудад талархал илэрхийлж байна.

Эх сурвалж http://www.nac.gov.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Published

on

ХЭНТИЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

ГБХЗХГ-аас Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 3-р сарын 14-ны А/98 тоот захирамжийн дагуу аймгийн хурдан морины уралдаан зохион байгуулах хорооны гишүүнээр орж ажиллан хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд  дараах ажлуудыг зохион байгууллаа.

–       Уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэж нийт 280  уралдаанч хүүхэд,  340 уяачийг бүртгэж мэдээллийн баазтай болсон эдгээр уяачийн  651 морийг унаж уралдууллаа. Цахим бүртгэл болон уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд хяналт тавихад Хэрлэн сумын төвийн багийн нийгмийн ажилтнууд хамтран ажиллалаа. Мөн “Номин”, МИГ, “Практикал” даатгалын компанийн ажилчид нас бүр дээр ээлжлэн жижүүр гаргаж яаралтай даатгалын үйлчилгээ, хамгаалалтын хувцас хэрэгслийг зарж борлуулах, түрээслэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

–       Орон нутагт “Хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээ”-г сурталчилж, уяачдад мэдээлэл өгөн “Номин”, МИГ, “Практикал” компаниудтай хамтран ажиллаж уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг  100000 төгрөгөөр хийлгэж нийт 222  хүүхэд  даатгууллаа.

–       “Морьтон компанийн Хэнтий аймаг дахь салбартай  хамтран ажиллаж хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг уралдаалга болох газар бэлэн байлгаж уяачдад үйлчилсэн.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Фото зургийн уралдааны удирдамж

Published

on

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХӨЛБӨМБӨГ-ийн тэмцээний аваргууд тодорлоо

Published

on

6 сарын 12-ны өдөр буюу Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриан дор нөхөрсөг Хөлбөмбөгийн тэмцээн “Олимп цогцолбор”-т болж аваргаа тодрууллаа. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-17 насны нийт 120 хүүхэд буюу 10 багийн баг тамирчид оролцлоо.

🎖Тэмцээнийг “Унаганууд” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Golden foot” баг, 3-р байранд “Мазаалай” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Гэгээн алдрууд” багийн довтлогч Э.Содхүслэн, шилдэг хамгаалагчаар “Гэгээн алдрууд” багийн хамгаалагч Э.Эрдэнэпил, шилдэг хаалгач шагналыг “Тэмүүлэл” багийн А.Золзаяа нар хүртлээ.
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 5 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 🎈🎈🎈

Continue Reading

Trending