Connect with us
nuudel

Хүүхдийн оролцоо

Хүүхдийн оролцоо гэж юу вэ?

Published

on

Хүүхдийн оролцоо гэж юу вэ?

Хүүхдийн жинхэнэ оролцоо гэж юу вэ?
Хүүхдийн жинхэнэ оролцоо гэдэг нь хүүхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргахад нөлөөлж, өөрчлөлт хийхэд оролцох явдал юм.
Тухайлбал: Хүүхдүүд санаачлаад насанд хүрэгчидтэй шийдвэрээ хуваалцан хамтран ажиллахыг хүүхдийн жинхэнэ оролцоо гэж ойлгож болно.

Оролцогч, оролцуулагч гэж хэн бэ?

Хүүхэд өдөр тутам гэр бүлдээ, сургууль дээрээ, ангидаа, орон нутаг, бүс, үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд өөрт хамаатай тодорхой арга хэмжээнд оролцож, ОРОЛЦОГЧ болж байдаг бол нөгөө талаас тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч нь ОРОЛЦУУЛАГЧ нь болдог.
Энгийнээр: “Хүүхдийн оролцоо гэдэг бол хүүхэд бүр ямар нэгэн ялгаваргүй, тэгш эрхтэйгээр өөрсдийн тухай үйл хэрэгт шууд эсвэл шууд бусаар өөрсдөө хүссэний үндсэн дээр оролцохыг хэлнэ”.

Оролцооны зарчим:

  • Нээлттэй байх-/Тухайн асуудалд оролцохыг сонирхогч хүүхэд бүрт хориг, саадгүй байх/
  • Тэгш байх- /Аль нэгэн хүүхдэд давуу боломж олгохгүй байх/
  • Ялгаварлахгүй байх- /Хүүхдийн нас хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, газар нутгийн байршил, хэл соёлын байдлаар алагчилан хандахгүй байх/
  • Хүүхдийн эрхэд суурилсан байх- /бүх оролцооны үйл ажиллагаа хүүхдийн эрхэд суурилсан байх/

ОРОЛЦООНЫ ОНЦЛОГ

Оролцоо бол эрх:

  • Иргэний болон улс төрийн эрх /хүүхдийн чуулган, мини парламентад оролцож, дуу хоолойгоо илэрхийлэх, нэр ба иргэний үнэмлэх авах/
  • Мэдлэг мэдээлэл олж авах эрх
  • Сурч боловсрох эрх /суурь болосролыг үнэ төлбөргүй эзэмших/
  • Хамгаалуулах эрх

Оролцоо бол үүрэг:

  • Эцэг эх хайрлах, бусдыг хүндэтгэх, тэдэнд туслах
  • Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах
  • Суурь боловсролыг заавал эзэмших
  • Эрүүл мэндээ хамгаалах
  • Төрийн хууль ёсыг сахиж, ард түмний түүх соёлын үнэт өвийг хүндэтгэн эзэмших
  • Авьяас чадвараа нээн хөгжүүлэх

Оролцоо бол хөгжлийн түлхүүр:

  • Оролцоо нь хүүхэд багачуудыг амьдралд идэвхитэй, итгэл үнэмшилтэй, бүтээлч, манлайлагч болоход тусалдаг.

Оролцоо бол арга:

  • Оролцоо нь хүүхдэд мэдлэг боловсрол, дадлага туршлага, бүтээлч хандлагыг бие даан олж авах шалгарсан аргын нэг юм.

ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛҮҮД
УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО: /Төр, засгийн бүх түвшинд шийдвэр гаргахад оролцох Хүүхдийн чуулган, мини парламент, Хүүхдийн төлөө зөвлөлд дуу хоолойгоо хүргэх, Нэр ба иргэний үнэмлэх авах г.м/

НИЙГМИЙН ОРОЛЦОО: /Гэр бүл, сургууль, байгаль орчин, эрүүл мэнд, нийгэм соёлын арга хэмжээнд хамрагдах боломж г.м/

ЭДИЙН ЗАСГИЙН ОРОЛЦОО: /Эдийн засгийн харилцаанд хүүхдийн оролцох эрх, гэр бүл, анги, нийгмийн бүх салбаруудын өөрт хамаатай төсөв хөрөнгийн хэрэгжилтэнд оролцох боломж/

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО: /Хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах, суртчилгаа болон нөлөөлөл хийх талаар/

 

Хүүхдүүд ямар оролцоог хүсдэг вэ?

  • Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх
  • Өөрийн чадах зүйлд оролцох, хөгжих
  • Өөрийгөө таньж мэдэх, үнэлэх
  • Сонирхож буй зүйлдээ сайн дураараа, ямар нэгэн шахалт дарамтгүйгээр оролцох
  • Өөрийгөө чадваржуулах, бусдаас суралцах
  • Найз нөхөд, хамт олонтой байх
  • Ямар нэгэн ялгаваргүйгээр тэгш оролцох
  • Аюулгүй байдлаа мэдэрсэн оролцоог туйлаас хүсдэг байна.

Хүүхэд оролцсоноор:

  • Өөртөө итгэлтэй бие хүн болж төлөвшинө.
  • Бусадтай харилцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурна.
  • Асуудалд өөрийн гэсэн байр сууриас ухамсартай хандаж сурна.
  • Бие даан шийдвэр гаргах чадвар нь сайжирна.
  • Аливаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай болно.
  • Шаардлагатай тохиолдолд өөрийгөө ямар нэгэн эрсдлээс хамгаалж сурна.
  • Олон талын мэдлэгтэй болж, аливаа зүйлд өөрийн гэсэн дүгнэлт, шийдвэр гаргахад суралцана.
  • Өөрт хамаатай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж оролцох эрхээ эдэлнэ. . . г.м
Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн эрхийн тухай цуврал нэвтрүүлэг

Published

on

“Хүүхэд нас хайранд торнино” ҮЗЭХ

“Аж жаргал-Хүүхдийн эрхээс эхэлнэ” ҮЗЭХ

“Хамгааалагдсан ирээдүй” ҮЗЭХ

“Миний мөрөөдөл-Найзтайгаа цуг сургуулиа төгсөх” ҮЗЭХ

“Миний үг-Миний хүсэл” ҮЗЭХ

“Хүүхэд нас жаргалаар дүүрэн байг” ҮЗЭХ

“Сэтгэл тайван хүүхэд нас” ҮЗЭХ

“Хүчирхийлэлгүй ирээдүй бидний гарт” ҮЗЭХ

“Хүүхэд насыг хайрлая” ҮЗЭХ

“Хүний эрх-Хүүхдийн эрхээс эхэлнэ” ҮЗЭХ

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Нээлттэй өдөрлөг боллоо

Published

on

            Хэнтий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран орон даяар хэрэгжиж буй “Нэг санаачлага нэг ажил” аяны хүрээнд “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭГ БОЛГОЁ” сэдэвт өдөрлөгийг 11-р сарын 09-нд “ЭВТ” худалдааны төвийн Нэг Цэгийн үйлчилгээний талбайд зохион байгууллаа. Өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гарын авлага брошур, “хүүхдийн тусламжийн утас-108”-ийг танилцуулан брошур зэргийг тараалаа. 100 гаран иргэдээс хэлтсийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийн өнөөгийн байдлыг судлах судалгаа авлаа. Өдөрлөг нь иргэд олон нийтэд хүүхдийн хүчирхийллийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгоороо онцлог боллоо.

                Аяны хүрээнд ашиглах гар авлага материалууд ТАТАХ

ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

ayn (2) ayn (1) ayn (3) ayn (4) ayn (5) 15046451_1136247139830044_564693726_n

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Published

on

Өсвөр үеийнхэн болон залуучуудад НҮЭМ, ХДХВ/ДОХ-ын талаар болон халдвар авсан байх эрсдэлтэй нөхцөлд хийгддэг шинжилгээнүүдийн талаар мэдлэг олгож, зөвлөгөө өгөх, үе тэнгийнхэндээ нөлөөлөх чадварт суралцах, үе тэнгийн боловсролын чиглэлээр сургалт чиглүүлэх онол, аргазүй эзэмшүүлэх, сургалтын арга аргачлал, аргазүйд сургах зорилготой сургалтыг Хүүхэд Өсвөр Үеийг Ивээх Төв ТББ-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгууллаа. Сургалтанд Хэнтий аймгийн 4-н ЕБС, МСҮТ-ээс нийт 25 сурагч оролцлоо. Сургалтыг тус төвийн багш нар удирдаж явуулсан. Сургалтын үр дүнд хүүхдүүд нөхөн үржихүйн эрүүл мэнд, Бэлгийн замаар дамжих өвчин, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эерэг хандлагатай болж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл, тэдгээртэй холбоотой эрхийн талаарх зөв мэдлэгтэй болсон. Хүүхдүүд эдгээр олж авсан мэдлэгээ цааш нь бусаддаа түгээж сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргалаа.

Untitled1

Continue Reading

Trending