Connect with us
nuudel

Хүүхдийн хөгжил

Хүүхдээ ямар хүн болгох вэ?

Published

on

–      Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол Бүрэг, ичимхий болж хүмүүждэг

–      Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол Хэрүүл хийж сурдаг

–      Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол Өөрийгөө буруутгаж сурдаг

–      Хэрэв хүүхдээ хүлээцтэй хандаж хүмүүжүүлсэн бол Тэвчээртэй байхыг сурдаг

–      Хэрэв хүүхдээ дэмжиж, урам зориг өгдөг бол Өөртөө итгэх итгэлтэй болдог

–      Хэрэв хүүхдийг магтаж урамшуулж өсгөсөн бол Бусдыг сайшааж сурдаг

–      Хэрэв хүүхэд, өөрийг нь, эрхийг нь хүндэлдэг орчинд өссөн бол Бусдад эрх тэгш, шудрага хандаж сурдаг

–      Хэрэв хүүхэд, бусадтай хуваалцахын сайхныг харж өссөн бол Өглөгч болж өсдөг

–      Хэрэв хүүхэд зөв шударга орчинд хүмүүжсэн бол Үнэн зөв, шулуун шударга байж сурдаг

–      Хэрэв хүүхдийн үзэл бодлыг сонсож, зөвшөөрөн дэмжиж өсгөсөн бол Өөрийгөө хайрлаж, хүндэлж сурдаг

–      Хэрэв хүүхэд, ээж аавынхаа хайрыг, тэдний дотны харицааг мэдэрч өссөн бол Амьдралд аз жаргалтай байж чаддаг

“Бид ямар байна, Хүүхэд маань тийм болон хүмүүждэг.”

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүмүүжлийн эерэг арга ” сургалт боллоо

Published

on

Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  Боловсролын байгуулагын багш нарт “Хүмүүжлийн эерэг арга ” сургалтыг 2019  оны 11 сарын 8-ы өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 18 сум, 3 тосгоны сургууль, цэцэрлэгийн 120 багш  оролцсон бөгөөд   ЕБС болон СӨБ-ын нийт 60 багшийг “Хүмүүжлийн эерэг арга” сургагч багшаар бэлтгэж,  мөн 35  биеийн тамирийн багш , 25 дотуур байрны багш нарыг сургалтад хамруулсан.

Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар  өөрсдийн орон нутаг болон сургууль цэцэрлэгүүд дээр хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх болон багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.

Мөн уг сургалтад оролцсон сум бүрийн боловсролын байгууллагуудад Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх 28 төрлийн  65 ширхэг ханын плакат, брошур, гарын авлагуудыг тараалаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Урьдчилан сэргийлэх мэдээлэл байршууллаа

Published

on

Чингис хотын хүүхэд багачуудын өргөнөөр үйлчлүүлдэг чиглэлийн 8 автобусанд хүүхдүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор аюулгүйн дүрмүүдийг, насанд хүрэгчдэд зориулан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” мэдээллийг, 108 утасны сурталчилгааг цувралаар байршууллаа. Хүүхэд хамгааллын санаачилгыг дэмжин хамтран ажилласан Хэрлэн сумын ЗДТГ, Хот тохижилтын хамт олонд талархал илэрхийлье.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Cурагчдын саналыг Хүүхдийн төлөө зөвлөлд уламжилна

Published

on

Хэнтий аймгийн ЕБС-ын Оролцооны байгууллагын төлөөлөл сурагчидтай ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ уулзалт хийлээ. Уулзалтад Лаборатори Хэрлэн-1, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Эрдэм баян Хэрлэн-4, Политехникийн коллежийн 50 орчим сурагчид хамтран оролцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгээр сурагчид өөрсдөдөө болоод сургуулийн орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж санал хэллээ. Сурагчдаас гарсан саналыг эрэмбэлэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар уламжлан хэлэлцэх юм.
Сурагчид гэр хорооллын гэрэлтүүлэг, явган хүний замын гарц, тэмдэглэгээ, сургуулийн орчимд үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай, цахим орчин, утасны хэрэглээ, аюулгүй байдал, хувь хүний хөгжил, амьдрах ухааны сургалт, олон төрлийн секц, дугуйлан хичээллүүлэх, нөлөөллийн ажил, сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг туслалцаа, анхаарал халамж сул байгааг сайжруулах, нийтийн тээврийн автобусны цагийн хувиар, карттай болох, илтгэх урлаг, манлайллын чиглэлээр сургалт авах, мэдээлэл солилцох нэгдсэн сантай болох, сургуулиуд хоорондоо сурагч солилцоо хийж сайн туршлага хуваалцах, эко орчин бий болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, уриалга дэвшүүлэх зэрэг 25 орчим санал нэгтгэгдлээ.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending