Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн оролцооны байгууллагуудын дунд хэлэлцүүлэг боллоо

Published

on

Сургуулийн орчин дахь хүүхдийн оролцох эрхийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан

Үйл ажиллагааны нэр: Cургуулийн орчин дахь хүүхдийн оролцох эрхийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг

Хамрах хүрээ: ЕБС-үүдийн сурагчийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл

Хүлээгдэж буй үр дүн: Сургуулийн орчин дахь хүүхдүүдийн оролцох эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийнэ.

Биелэлт: Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сургуулийн орчин дахь хүүхдийн оролцох эрхийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 3 дугаар сарын 21-нд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хэрлэн 1, “Хан Хэнтий” ЦС, “Тэмүүжин” ЦС, Хэрлэн IV,  МСҮТ-ийн сурагчийн зөвлөл, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, “Цэц Монгол” хүүхдийн оролцоог дэмжих холбоо, Монголын хүүхдийн байгууллага, Өсвөрийн цагдаа, Өсвөрийн улаан загалмай, Өсвөрийн эмч, МСҮТ-ийн “Тэмүүлэл” клуб, МСҮТ-ийн “Үе тэнгийн сургагч багш” гэсэн нийт 9-н оролцооны байгууллагын 72 хүүхэд хамрагдлаа. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчдээр ХГБХХ мэргэжилтэн Ц.Алтантуяа, Нийгмийн ажилтан О.Болормаа, ДЗМОУБ-ын ХНХХ-ийн ажилтан н.Бат-Ирээдүй нар ажиллалаа.

Хэлэлцүүлгийн эхэнд ХГБХХ мэргэжилтэн Ц.Алтантуяа   “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”- ийн  талаарх мэдээлэл хийсэн.

Хэлэлцүүлэгт оролцогсдыг 4 бүлэгт хуваасан. 1-р баг “Өөрийн сургуулийн орчинд хүүхдүүд оролцох эрхээ эдлэж байгаа хэлбэрүүдийг нэрлэж, жишээ баримтаар  гаргах”, 2-р баг “Сургуулийн орчинд хүүхдүүдийн оролцох эрхийн зөрчигдөж буй хэлбэрүүдийг тодорхойлох”, 3-р баг “Сургуулийн орчинд хүүхдүүд оролцох эрхээ хэрхэн эдлэж хэрэгжүүлэх боломж бололцоо, нөөц”-ийг томьёолох, 4-р баг  “Цаашид авах арга хэмжээг хэлэлцэж төлөвлөгөө боловсруулах” чиглэлээх ажиллалаа.

Хэлэлцүүлгийг оролцооны болон өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан бөгөөд баг бүрээс 2 чиглүүлэгч томилогдон ажиллаж  багийн гишүүд бусад бүх өртөөгөөр аялан тухайн өртөөний асуудал бүр дээр өөр өөрийн санал бодлыг солилцож тэмдэглүүллээ. Гишүүд нэг өртөөнд 15 минут ажилласан.

1-р баг “Өөрийн сургуулийн орчинд хүүхдүүд оролцох эрхээ эдлэж байгаа хэлбэрүүдийг нэрлэж, жишээ баримтаар  гаргах” өртөөнд гарсан санал.

–       Хөгжлийн тэмцээн уралдаануудад чөлөөтэй оролцож байгаа

–       Хүүхдийн оролцооны байгууллагад гишүүнээр явж байгаа

–       Сурч боловсрох эрхээ л эдэлж байна

–       Сургууль дээр номын санд хичээлийн бус цагаар сууж болдог

–       Мэдээлэл зүйн кабинетэт хичээлийн бус цагаар сууж байна

–       Хүссэн хурал тэмцээндээ орж чаддаг

–       Найзлах, харилцах эрхээ эдэлж байна

–       Чөлөөтэй, өвчтэй хичээлээ нөхдөг

–       Ямар нэгэн тоглолтыг бүгд үздэг

 МСҮТийн хувьд:

–       Үеийнхэндээ хүүхдүүд сургалт өгдөг

–       Үе тэнгийн сургагч багш хийдэг

–       Төрөл бүрийн дугуйланд хамрагддаг

–       Үеийнхнийхээ асуудлыг оролцооны хүүхдүүд өөр хоорондоо хэлэлцдэг.Хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгаагаа олдог.

–       Ангийн нэрэмжит тэмцээн уралдаан, хүссэн үйл ажиллагаагаа багшдаа хэлж сургуульдаа зохиож болн гэсэн саналуудыг гаргалаа.

2р баг: “Сургуулийн орчинд хүүхдүүдийн оролцох эрхийн зөрчигдөж буй хэлбэрүүдийг тодорхойлох” багийн ажлаар гарсан саналуудыг нэгтгэвэл:  

–       Багш нар сурагчдыг аливаа зүйлд оруулахдаа өнгө үзэмж чадвар, сурлагаар нь ялгаварлан гадуурхдаг. Үүнээс болж хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй болж байна.

–       Хүүхдүүдийн нийгмийн оролцоо муу байна

–       Сургууль хүүхдүүдийг хөгжүүлэх тал дээр анхаарал муу байдаг. Хүүхдүүд хүссэн дугуйлан, секцдддээ тэр бүр хамрагдаж чадахгүй байна.

–       Үе тэнгийн дарамт их байдаг

–       Сургуулийн зүгээс хүүхдүүдийн оролцох эрхийг мэдүүлэх, таниулах, хэрэгжүүлэх ямар нэгэн бодитой арга хэмжээг огт авдаггүй. Үүний улмаас хүүхдүүд оролцох эрхийн талаар мэдлэг байхгүй.

3р баг: “Сургуулийн орчинд хүүхдүүд оролцох эрхээ хэрхэн эдлэж хэрэгжүүлэх боломж бололцоо байгаа вэ”  багийн ажлаас гарсан саналуудыг нэгтгэвэл:

–       Хүүхдүүд өөрсдөө идэвхитэй байж өөрийгөө хөгжүүлэхийг хичээх

–       Оролцооны байгууллагад явж өөрийгөө хөгжүүлж, бусадтай хамтран ажиллах чадварт сурах, өөрийгөө зоригжуулах хэрэгтэй

–       Сургуулийн нийгмийн ажилтнаас зөвлөгөө авах, нийгмийн ажилтантай хамтран ажиллах

–       Өөрсдийн үүсгэл санаачлагаар нэгдсэн тодорхой зорилго бүхий бүлгэм, салаа байгуулж болно.

–       Өөр хоорондоо нэгдэх шаардлагатай байна

–       Өөрсдийгөө хөгжүүлэх сургалт зохион байгуулах

4р баг  “Цаашид авах арга хэмжээг тодорхойлж ерөнхий төлөвлөгөө”г боловсруулах

Багийн ажлаас гарсан саналуудыг нэгтгэвэл:

–       Сургууль дотроо  хүүхэд бүрт оролцох эрхийн талаар мэдлэг олгох сургалт явуулах

–       Хүүхдүүдийг өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах

–       Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг сургуулийн захиргаа гаргаж өгөх

–       Хүүхдийн оролцоо болон оролцооны байгууллагыг бусад хүмүүс болон шийдвэр гаргах түвшнийхэн дэмжиж ажиллах

–       Хүүхдийн эрх үүргийн талаар бага наснаас эхлэн ойлгуулах

–       Хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхийн тулд тэр талаар мэргэшсэн багш нарыг бэлтгэх

гэсэн саналуудыг гаргалаа.

Дүгнэлт: Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг дүгнэхэд хүүхдүүд оролцох эрхийн талаар хязгаарлагдмал ойлголттой, сургуулийн орчинд оролцох эрхийн талаарх мэдээлэл дутмаг өгдөг бөгөөд оролцох эрхийг хэрэгжүүлэх талаар дорвитой үйл ажиллагаа хийдэггүй байна гэсэн дүгнэлт гарлаа.

Хэлэлцүүлгийн дараа Аймгийн Иргэний танхимийн ажилтан  Г.Анирмаа Аймгийн Иргэний танхимийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ХГБХХ-ийн нийгмийн ажилтан О.Болормаа  “Хүүхдийн тусламжийн 108”- утасны талаар танилцуулга мэдээлэл хийсэн.

Мөн ДЗМОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан н. Бат-Ирээдүй хүүхдийн оролцооны байгууллагуудын өнгөрсөн онд хийсэн томоохон 2 ажил, ирэх онд хийх томоохон – ажлуудыг хэлэлцүүлж нэгтгэсэн.

Тайлан бичсэн:  ХГБХХ мэргэжилтэн                             Ц.АлтантуяаIMG_3358IMG_3360

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив

Published

on

ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа.

👩‍💼Төслийн уралдаанд: 👨‍🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас:
1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин
2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна
3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая
4. Хүслэн хоуз – #Бид_чадна
5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм.

👩‍💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
🙋‍♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна.

🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе!

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

“Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
____________________________________
Байр эзлэлт:

1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв

· “Дэвжээ” тэмцээний 1-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр
· “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр

2-р байр #Онцгой_байдлын_газар
· “Дэвжээ” тэмцээний 2-р байр
· “Гар бөмбөг” 2-р байр
· “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 1-р байр

3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль
· “Гар бөмбөг” 1-р байр
· “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ.

“НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending