Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн урлагийн “ЯРГУЙ-2015” их наадам зохион байгуулагдлаа

Published

on

Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хүүхдийн авьяас чадвар, давуу талыг нээн хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгох, орон нутгийн зан заншил, соёл урлагтай танилцуулж, өвлүүлэн үлдээх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн урлагийн “ЯРГУЙ-2015” их наадам 4-р сарын 18-20-ны өдрүүдэд ЧИНГИС хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадам Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Авьяас хөтөлбөрийн хүрээнд АЗДТГ, БСГ, ДЗОУБ,  “Өндөрхаан”ТВ хамтран зохион байгуулснаараа онцлог боллоо. Яргуй наадам нь 1971-оноос “8 жилийн уулзалт” нэртэйгээр спорт урлагийн арга хэмжээгээр  зохион байгуулагдаж байгаад 1993 оноос  хүүхдийн урлагийн “Яргуй” наадам нэртэй болж, 1996  оноос цэцэрлэгийн насныхны дунд зохион байгуулагддаг болж жилээс жилд өргөжин өдгөө 1000 гаруй хүүхэд оролцдог хүүхдийн урлагийн том наадам болсон байна. Ийнхүү 40  гаруй жилийн түүхтэй Авьяаслаг сурагчдын  хуран чуулдаг “Яргуй-2015” энэ удаагийн наадамд Хэнтий аймгийн 17 сум, 2 тосгоны 22 ЕБС-ийн нийт 980 сурагч, 156 багш нар дуу, бүжиг, хөгжмийн гэсэн 12 төрлөөр ур ухаан, авьяас чадвараараа өрсөлдлөө. Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Монголын хүүхдийн ордны дуулаачийн багш, хөгжмийн зохиолч, МУСТА С.Ганчимэг, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дарга, МУСТА Б.Авирмид, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Энхбаяр,  нарийн бичгээр ХГБХХ-н ахлах мэргэжилтэн Х.Уртнасан нар ажиллаа. Хүндэтгэлийн ГАЛА тоглолтонд урилгаар “Яргуй” наадмаас төрөн гарсан үе үеийн дуучид, уран бүтээлчид болох Мөрөөдлийн театрын захирал МУСТА Г.Алтаншагай, дуучин МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Наранхүү, МУСТА Д.Балдан,  Н.Ундрал нар хүрэлцэн ирж хүүхэд насны дурсамжаасаа хуваалцан, ая дуугаа өргөж, шагналтнуудад шагнал гардууллаа.

Байр эзлэлт

Ардын дуу

1-р байр          М.Хадхүү                               Хэрлэн 4-р сургууль

2-р байр          Б.Өнөржаргал                     Хэрлэн 1-р сургууль

3-р байр          Д.Батхонгор                         Биндэр

Тусгай             Б.Гантөгс                               Жаргалтхаан

Уртын дуу

1-р байр          Л.Буд, Г.Мөнхтулга                            Хан Хэнтий ЦС

2-р байр          Б.Мөнхзул, Г.Эрдэнэтогтох            Батноров

3-р байр          У.Бат-Эрдэнэ,Б.Өнөржаргал          Хэрлэн 1-р сургууль

Тусгай             Ж.Наранцацрал,Б.Тэмүүжин         Хэрлэн 4-р сургууль

Эстрад дуу

1-р байр          Б.Төмөрбаатар                    Мөрөн

2-р байр          Ш.Төрбат                              Хэрлэн 4-р сургууль

3-р байр          Э.Баярбаатар                       Бор-Өндөр ЦС

Тусгай              М.Өсөхбаяр                          Хэрлэн 1-р сургууль

Тусгай               Д.Маргад                              Тэмүүжин ЦС

Зохиолын дуу

1-р байр          Г.Барсболд                            Дадал

2-р байр          Б.Батзолбоо                          Бор-Өндөр ЦС

3-р байр          Г.Алтанхуяг                          Хэрлэн 4-р сургууль

Тусгай             Л.Магсаржав                        Баянмөнх

Хамтлаг дуу

1-р байр          Өсөх нахиа хамтлаг              Хэрлэн 1-р сургууль

2-р байр          Талын цуурай хамтлаг        Баянмөнх

3-р байр          Хөвгүүдийн гурвал               Бор-Өндөр ЦС

Тусгай              Улаалзай хамтлаг                Дадал

Гоцлол хөгжим       

1-р байр          С.Учрал                                  Өмнөдэлгэр

2-р байр          Б.Солонго                             Бор-Өндөр ЦС

3-р байр          Б.Биндэрмаа                        Хэрлэн 4-р сургууль

Тусгай             Р.Энхбаяр                             Тэмүүжин ЦС

Цөөхүүл хөгжим

1-р байр          Хэрлэнгийн уянга хамтлаг                Хэрлэн 1-р сургууль

2-р байр          Үндэсний хөгжмийн хамтлаг           Хэрлэн 4-р сургууль

3-р байр          Эгшиглэн хамтлаг                                Хан Хэнтий ЦС

Тусгай            Ардын хөгжмийн хамтлаг                  Бор-Өндөр ЦС

Тусгай             Эгшиглэн хамтлаг                                Тэмүүжин ЦС

Морин хуурын дөрвөл

1-р байр          Морин хуурын дөрвөл                      Хэрлэн 4-р сургууль

2-р байр          Морин хуурын дөрвөл                      Бор-Өндөр ЦС

3-р байр          Морин хуурын дөрвөл                      Хэрлэн 1-р сургууль

Тусгай             Морин хуурын дөрвөл                      Тэмүүжин ЦС

Тусгай             Морин хуурын дөрвөл                      Хан Хэнтий ЦС

Гоцлол бүжиг

1-р байр          Т.Алтанцолмон                      Хэрлэн 1-р сургууль

2-р байр          Ч.Мөнх-Учрал                       Тэмүүжин ЦС

3-р байр          Г.Оюунсолонго                      Батноров

Тусгай             Ц.Эрхсаран                             Бор-Өндөр ЦС

Тусгай             Б.Дөлгөөнмаа                         Хэрлэн 4-р сургууль

Хамтлаг бүжиг

1-р байр          Ирээдүй-2 хамтлаг               Хан Хэнтий ЦС

2-р байр          Хувьсал хамтлаг                   Хэрлэн 1-р сургууль

3-р байр          Болор шигтгээ хамтлаг      Бор-Өндөр ЦС

Тусгай              Сондор хамтлаг                    Тэмүүжин ЦС

Тусгай            Бүжгийн хамтлаг                   Хэрлэн 4-р сургууль

Орчин үеийн бүжиг

1-р байр          Хувьсал хамтлаг                     Хэрлэн 1-р сургууль

2-р байр          Болор шигтгээ хамтлаг        Бор-Өндөр ЦС

3-р байр          Сондор хамтлаг                       Тэмүүжин ЦС

Тусгай             Бүжгийн хамтлаг                    Хэрлэн 4-р сургууль

Тусгай             Бүжгийн хамтлаг                    Хан Хэнтий ЦС

Чөлөөт номер

1-р байр          Мөнгөн бүрээ хамтлаг         Хэрлэн 1-р сургууль

2-р байр          Дуурьсах аялгуу хамтлаг    Хан Хэнтий ЦС

3-р байр          “Тэмүүлэл” хамтлаг             Хэрлэн 4-р сургууль

Тусгай           Болор шигтгээ-2 хамтлаг    Бор-Өндөр ЦС

Тусгай           Хөгжмийн хамтлаг                Биндэр

Шилдэг сургууль /9 жил/

1-р байр          С.Соёл-Эрдэнэ захиралтай Ж.Уянга багштай Дадал ЕБС

2-р байр          В.Энхжаргал захиралтай Үүлэнсолонго багштай Баянмөнх ЕБС

3-р байр          Г.Төмөрбаатар захиралтай Д.Алтангэрэл багштай Жаргалтхаан ЕБС

Шилдэг сургууль /12 жил/

1-р байр Х.Алтанцэцэг захиралтай Пүрэвдорж, Осгонбаяр, Энхсаруул багштай Хэрлэн 1-р сургууль

2-р байр  М.Золзаяа захиралтай П.Мөнхсайхан, Минж, Г.Нандинцэцэг багштай Хэрлэн 4-р сургууль

3-р байр Б.Алтансүх захиралтай, Ө.Хонгорзул, Цогтбаяр, Пүрэвсүрэн багштай Бор-Өндөр цогцолбор сургууль

Шилдэг багшаар

Хэрлэн 1-р сургуулийн багш Ж.Пүрэвдорж, Биндэр ЕБС-ийн Д.Лхагвасүрэн, Бор-Өндөр цогцолбор сургуулийн Ө.Хонгорзул, Дадал сумын ЕБС-ийн Ж.Уянга багш нар тодорсон бол

Гранпри шагналыг Д.Ариунбадрал багштай Тэмүүжин ЦС-ийн бүжгийн “Сондор” хамтлаг “Нүүдэл” бүжгээрээ хүртсэн байна.

“Яргуй-2015” наадмын нэрэмжит шагналд

Баянмөнх сумын “Талын цуурай” хамтлагт тэмцээний шүүгч, МУСТА, хөгжмийн зохиолч С.Ганчимэгээс шинэ дуу зохиолгон, бичлэг хийлгэх эрх

Дэлгэрхаан сумын ЕБС-ийн сурагч Б.Мөнххэрлэнд ДЗОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс “Найрамдал” зусланд үнэгүй амрах эрх олгов.

БОР-ӨНДӨР сумын ЕБС-ийн сурагч Э.Баярбаатар-нд “Мөрөөдлийн театр”-ын захирал, жүжигчин Г.Алтаншагайгаас Мөрөөдлийн театрын тоглолтыг бүтэн жилийн турш аав ээжийн хамт үнэгүй үзэх эрхээр шагнагдсан байна.

 

IMG_4643IMG_7999 IMG_540313456123

ХЭНТИЙ АЙМГИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив

Published

on

ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа.

👩‍💼Төслийн уралдаанд: 👨‍🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас:
1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин
2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна
3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая
4. Хүслэн хоуз – #Бид_чадна
5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм.

👩‍💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
🙋‍♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан
🙋‍♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна.

🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе!

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА

Published

on

Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨‍👨‍👧‍👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

“Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
____________________________________
Байр эзлэлт:

1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв

· “Дэвжээ” тэмцээний 1-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр
· “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр

2-р байр #Онцгой_байдлын_газар
· “Дэвжээ” тэмцээний 2-р байр
· “Гар бөмбөг” 2-р байр
· “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 1-р байр

3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль
· “Гар бөмбөг” 1-р байр
· “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ.

“НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending