Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох, тэднийг идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Тэмүүлэл” урлагийн наадам V/23-нд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байранд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил 10 дахь удаагаа болж буй энэхүү наадмыг Хэнтий аймгийн ЗДТГазар, Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Хэрлэн сумын ЗДТГазар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хамтран зохион байгуулсан. Наадамд Хэрлэн, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын ЕБС-ын 20 хүүхэд 2 насны ангиллаар авьяас билгээ сорин өрсөлдлөө.
Бага насны ангилалд
1-р байр Хэрлэн 3-р цэцэрлэгийн Дөлгөөнжаргал
2-р байр Хэрлэн 4-р багийн А.Нандин-Эрдэнэ
2-р байр Анужин
3-р байр Тэмүүжин ЦС-ийн Бат-Оргил
3-р байр Тэмүүжин ЦС-ийн Болорчимэг
3-р байр Тэмүүжин ЦС-ийн Номин
Тусгай байр Тэмүүжин ЦС-ийн Төрбат
Ахлах насны ангилалд
1-р байр Дэлгэрхаан сумын Энхмөнх
2-р байр Мөрөн сумын Нямдаваа
3-р байр Тэмүүжин ЦС-ийн Эрхэмбаяр
Тусгай байр Тэмүүжин ЦС-ийн Төрбат
Шүүгчдийн нэрэмжит шагналаар Хэрлэн 4-р сургуулийн Т.Уянга нар тус тус шагнагдлаа.
Наадмыг “Хан Хэнтийн Хүү” ТББ-ын хөгжлийн сангийн тэргүүн Ням-Осорын Учрал ивээн тэтгэж оролцоо.
