Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн нэгдсэн шинэ жилийг 12 дугаар сарын 28-нд Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа. Шинэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хамтран зохион байгуулагчаар Аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөр ажилласан бөгөөд арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын авьяаслаг сурагчдын тоглолт, оны шилдэг хүүхэд шалгаруулах арга хэмжээ, шилдэг сурагчдад өвлийн өвөөгийн бэлэг гардуулах, азтан тодруулах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Энэ жил оны шилдэгүүдээр дараах хүүхдүүд тодорлоо.
Шилдэг оюунлаг- Д.Эрдэмтөгс /Бор-Өндөр /
Шилдэг авьяаслаг- Г.Барсболд / Дадал/
Шилдэг авьяаслаг- Ч.Оюундарь / Хэрлэн 1 сургууль/
Шилдэг манлайлагч- А.Энхнаран /Хэрлэн 1 сургууль/
Шилдэг өв уламжлагч- Д.Болор-Эрдэнэ /Хэрлэн 4 сургууль/
Шилдэг бүтээлч- Г. Хатансайхан / Хэрлэн IV/ нар тус тус шалгаран шагналаа гардаж авлаа.
Шинэ жилийн арга хэмжээнд аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож оны шилдэг хүүхдүүдийн шагналыг гардуулж баяр хүргэсэн.
Мөн тоглолтонд шилдэг авьяаслаг 130 орчим хүүхэд оролцсон.
Ерөнхий найруулагчаар Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар ажилласан бөгөөд тоглолтыг нийт 750 орчим хүүхэд үзэж оролцлоо.






