2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд хүүхэд харах хүсэлтэй иргэдэд зориулсан “Хүүхэд харагч бэлтгэх” 5 хоногийн сургалт 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байранд зохион байгуулагдаж эхлээд байна. Сургалтанд Хэрлэн, Бор-Өндөр, Дадал, Биндэр, Баян-Адрага, Дархан, Батширээт, Баянмөнх, Мөрөн сумдаас ирсэн 37 иргэн хамрагдаж, сургалт амжилттай 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хүүхэд харагчийн хувьд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай 5 багц чадамжийг оролцогчдод олгохоор бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар ажиллаж байна.
