“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уриан дор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ойлголт хандлагыг олон нийтэд түгээх, хүүхдэд ээлтэй хамгаалагдсан орчинг бүрдүүлэх зорилгоор “Аюулгүй, амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа” 45 хоногийн аяныг Хэнтий аймагт 4-р сарын 7-оос хэрэгжүүлж эхэллээ.
Аян Чингис хот болон Хэнтий аймгийн бүх сумдад хэрэгжих ба Чингис хотын 54 байгууллага, Хэрлэн сумын төвийн багуудаар бүтээлч ажлын туг аялна. Тэргүүлэгч 9 байгууллага аяны туг хүлээн авч, 7 хоногийн хугацаанд үйл ажиллагаа зохион байгуулан дараагийн байгууллагад шилжүүлнэ.
Мөн аяны нээлтийн үйл ажиллагаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Байгалийн ухаан, хүмүүнлэгийн сургуулийн нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, профессор Тэрбишийн Амаржаргал “Илтгэх эрдэм хүрээлэн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, уран илтгэгч,доктор, Бадарчийн Гэрэл нар уригдан ирж гэр бүлийн талаарх лекц уншлаа.
Аяны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хамтран зохион байгуулагчаар аймгийн Прокурорын газар, аймгийн Шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлах хэсэг, , Хэрлэн сумын ИТХ, Дэлхийн Зөн ОУБ-ын ХНХХөтөлбөр, Дэлхийн Зөн ОУБ-ын Бор-Өндөр 2 хөтөлбөр, дэмжигч байгууллагаар аймгийн ИТХ, ЗДТГ нар ажиллаж байна.