Connect with us
nuudel

Авлигын эсрэг үйл ажиллагаа

Хамт олноороо тоглох тоглоомууд

Published

on

Хамт олноороо хөгжилдөх, бүлгээр сургалт явуулах үеэр оролцогчдыг идэвхижүүлэхэд тус болох тоглоом.

1-р тоглоом. Ялаа алах
Тойрч зогсоод голд нэг хүнд тохойн чинээ зөөлөн саваа өгнө. Тэгээд тойрч зогсоод бүгд нэрээ нэг нэгээрээ хэлдэг дараагаар нь голын хүн эхний нэг дурын хүний нэр хэлээд цохих ба цохиулахаас өмнө тэр хүн тойрогт байгаа өөр хүний нэр хэлэх ба цохиулбал голд орно. цохиж амжаагүй бол голын хүн нэрийг нь дуудсан хүнийг цохихоор очих ба оногдохоос өмнө тойрогийн хүмүүсийн нэгний нэрийг хэлж өөрийгөө голд орохоос хамгаалдаг. Энэ тоглоом тоглож дуусахад бие биенэ танидаггүй олон бүлэг хүмүүс хэдий нээ богинохон дуудах нэртэй болоод ирдэг. бас цохиулах гэхээр сандраад нэг нэрийг давхардуулахгүй яг хажууд байгаагаа хэлэхгүй гэсэн дүрэмтэй.
2-р тоглоом Хэн бэ?
бүх хүмүүсийн нэрийг бичээд цаасанд хуйлж, эрчүүдэд эмэгтэйчүүдийн нэрийг сугалуулж, эмэгтэйчүүдэд эрчүүдийн нэрийг сугаллуулна. Хэсэг хугацааны дараагаар тойрч сууж байгаад хамгийн эхний хүн босоод өөрийн сугалсан хүний нэрийг хэлэхгүйгээр тодорхойлно. Зан чанараар нь бусдаас онцгойрох шинж байдлаар нь тодорхойлж, тойрогт суугаа бусад нь таадаг. Тодорхойлсон хүнийг тааснаар тэр хүн дараагийн өөрийн хүнийг тодорхойлж таалгадаг. Энэ тоглоомын дараагаар хөгжилтэй, нэр бас бусдад хэрхэн харагддагийг аа мэдэх боломжтой.
3-р тоглоом Хил зөрчигчид
Утсаар хил буюу газар зураас татаад
хүмүүсээ баг болгоод 2, 3, 4 хэд ч болно тэгээд хил давах гар болон хөлийн тоог хүний нийт гар болон хөлнөөс дутуу байдлаар хэлнэ. 2 хүн бол 1 гар 1 хөл гэхэд тэд нэг нь нөгөөхөө хөлийг бариад нэг хөлөө өргөж, нөгөөх нь нэг гараа өргөөд зураасийг давах хэрэгтэй болно. энэ үед их олон гоё санаа гаргадаг хүний тоо олон байх тусам сонирхолтой санаагаар баяждаг. .
4-р болон 5-р тоглоом Хүний юм.\ Зоригтой юу
Энэ нь хоорондоо төстэй бас K. Socius-ийнхтэй тоглоомтой адилхан.
Эхлээд бүх хүмүүсээс цаг болон шил, гар утасыг нь авна. дараа нь хаалгаар нэг нэгээрээ өрөөнд ороорой гээд хаалга нээгээд эхлээд шалаар тарааж тавьсан хамаг хагарч болох үнэтэй зүйлийг харуулна. Тэгээд өрөөнд ороход нүдийг нь боогоод өрөөны цаад хананд хүрээд боолтоо авах ба замдаа хөлөндөө өртөх үнэтэй зүйлийг гэмтээвэл төлөх хэрэгтэй гэж анхааруулна. Алхаж эхлэхэд үнэт зүйлсийг газраас авч өөр зүйлээр сольж тавина. Алхаад эхлээд орж ирсэн хүн дотор үлдэж дараагийн хүнийг хирхэн хичээнгүйлэн алхахыг харж болдог.
Нэг нэгээр нь оруулна . Нүдний боолтой тавцан нь салдаг сандал дээр зогсоогоод хоёр талаас нь өргөөд илүү өндөр зүйл дээр гаргалаа гээд газар тавцанг буулгаж тавиад өөрсдөө өвдөглөн доошилно толгойгоогоо доошлуулна. нүдээ боолгосон хүн их өндөрт байна гэж бодох ба үсрэхээд буу гээд үсрэхгүй бол араас нь хөлнөөс нь түлхэж тавцангаас шаланд буулгана. тавцан шаланд байх учир тэр хүнд өндөрөөс унах нь гэх мэдрэмжээс өөр аюулгүй байх шаланд тавигдсан хавтан байх хэрэгтэй хөгжилтэй. эхний хүн дараагийнхаа харж байхаар Хаалгаар нэг нэгээр нь оруулж ирнэ.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Авлигын эсрэг үйл ажиллагаа

“ШУДАРГА БАЙДАЛ БА ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ” ЭМХТГЭЛ

Published

on

Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд шүүх эрх мэдлийн болон хууль зүйн салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагч, өмгөөлөгч, багш-судлаачид оролцож, өнөөгийн бодит нөхцөл, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлснийг эмхтгэн олны хүртээл болгож байна. Энэхүү эмхтгэлд орсон илтгэлийн агуулга, үзэл санаа, шийдэл нь авлигын эсрэг үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, хууль зүйн салбарын шударга ёсны үнэмлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, эрдэмтэн судлаач, оюутан суралцагчийн судалгааны хэрэглэгдэхүүн болно гэдэгт найдаж байна

Эмхтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Continue Reading

Авлигын эсрэг үйл ажиллагаа

АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ /гарын авлага/

Published

on

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах”, мөн “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах” зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус конвенцийг Монгол хэлнээ хэвлэн гаргалаа.

АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ ҮЗЭХ

 

Continue Reading

Авлигын эсрэг үйл ажиллагаа

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт, тайлан

Published

on

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт, тайлан

Нэмэгдсэн

1
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН
ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ХАМААРАХ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
2018-02-01
2
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ 2018 ОНЫ
ТӨЛӨВЛӨГӨӨ
2018-03-03
3
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ 2018 ОНЫ
ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЭЛТ
2018-10-15
4
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ 2019 ОНЫ
ТӨЛӨВЛӨГӨӨ
2019-02-01
Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending