Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Сумдад хууль танилцуулах сургалт зохион байгууллаа.

Published

on

2016 оны 08-р сарын 24-өөс 09 сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Баян-Адрага, Дадал суманд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ хийх, “Хүүхэд хамгааллын хамтарсан багаар ажиллах арга зүй”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг иргэдэд сурталчлах, мэдээлэл хүргэх замаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор сургалт үнэлгээний баг ажиллаа. Тус сургалт үнэлгээний баг нийт 5 хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч газрын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 120 иргэнд шинээр батлагдан гарсан хуулиар мэдээлэл өгч сургалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Наранцэцэг, хяналт үнэлгээний мэргэжилтэн Т.Нямхүү, нийгмийн ажилтан О.Болормаа, Онцгой байдлын газрын Улсын байцаагч Ө.Ганзориг, Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний эрүүл ахуй хариуцсан Улсын байцаагч С.Одонгэрэл нар ажиллаа.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ шалгаруулах арга хэмжээ

Published

on

►Хэнтий аймгийн эрч хүчтэй –#ЗАЛУУЧУУДЫН анхааралд

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ, ШИЛДЭГ СУМ ШАЛГАРУУЛАХ “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН” АРГА ХЭМЖЭЭНД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

 Салбар бүрийн шилдэгүүд
•Төрийн албаны шилдэг залуу
•Хөдөө аж ахуйн салбарын шилдэг залуу
•Урлаг, спортын салбарын шилдэг залуу
•Нийгэм, олон нийтийн салбарын шилдэг залуу
•Хувийн хэвшил, бизнесийн шилдэг залуу

 Урлаг соёлын үзүүлбэр
 Хөгжөөнт тоглоом
 Амтат зоог
 Азын сугалаа гэх мэт олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

АРГА ХЭМЖЭЭ
ЧИНГИС TOWER “ТЭМҮҮЖИН” ресторанд
►2018.12.22-ны өдөр
►18:00 цагт болно…
►ТАХ:-ийг утсаар залгаж асууна уу.
📞☎️: 70563533, 80797818

ЖИЧ: ШИРЭЭ ЗАХИАЛГАА УТСААР ХОЛБОГДОЖ ӨГНӨ ҮҮ!!!
Суудлын тоо хязгаартай тул та яараарай
“ОДОД ЧУУЛСАН ХЭНТИЙН ҮДЭШЛЭГ ДЭЭР УУЛЗАЦГААЯ”

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Published

on

ХЭНТИЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

ГБХЗХГ-аас Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 3-р сарын 14-ны А/98 тоот захирамжийн дагуу аймгийн хурдан морины уралдаан зохион байгуулах хорооны гишүүнээр орж ажиллан хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд  дараах ажлуудыг зохион байгууллаа.

–       Уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэж нийт 280  уралдаанч хүүхэд,  340 уяачийг бүртгэж мэдээллийн баазтай болсон эдгээр уяачийн  651 морийг унаж уралдууллаа. Цахим бүртгэл болон уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд хяналт тавихад Хэрлэн сумын төвийн багийн нийгмийн ажилтнууд хамтран ажиллалаа. Мөн “Номин”, МИГ, “Практикал” даатгалын компанийн ажилчид нас бүр дээр ээлжлэн жижүүр гаргаж яаралтай даатгалын үйлчилгээ, хамгаалалтын хувцас хэрэгслийг зарж борлуулах, түрээслэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

–       Орон нутагт “Хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээ”-г сурталчилж, уяачдад мэдээлэл өгөн “Номин”, МИГ, “Практикал” компаниудтай хамтран ажиллаж уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг  100000 төгрөгөөр хийлгэж нийт 222  хүүхэд  даатгууллаа.

–       “Морьтон компанийн Хэнтий аймаг дахь салбартай  хамтран ажиллаж хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг уралдаалга болох газар бэлэн байлгаж уяачдад үйлчилсэн.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Фото зургийн уралдааны удирдамж

Published

on

Continue Reading

Trending