2016 оны 9-р сарын 9-нд “Хүслэн” ХОУЗ-ийн шинэ гишүүдийг идэвхжүүлж, сургуулиудын дэд зөвлөл, удирдах зөвлөл, шинэ тэргүүнийг сонгож үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилгоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ ХНХХ-өөс хамтран Хүслэн ХОУЗ-ийн хүүхдүүдийн дунд “Оролцоог дээдэлсэн он жилүүд” зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Чингис хотын ЕБС, МСҮТ-ийн төлөөлөл нийт 50 хүүхэд, “Хүслэн” ХОУЗ-ийн төгсөгчдийн төлөөлөл 4, ХГБХХ ажилтнууд 4, нийт 58 хүн оролцлоо. Тус зөвлөгөөнөөр “Хүслэн ба ДЗМОУБ Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал санаачлагуудыг жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэлээ.
Хүлсэн ХОУЗ-ын удирдах зөвлөлийг шинэчилж, шинэ тэргүүнээр 7-н хүүхэд өрсөлдсөнөөс Хэрлэн 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Ундармаа шалгарч “Хүслэн” ХОУЗ-ийн 15дах үеийн тэргүүнээр сонгогдлоо.

ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС