Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

“Нэг санаачлага-Нэг ажил” аян Хэнтий аймагт

Published

on

“Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аяныг Монгол улс даяар өрнүүлж байна. Энэхүү аян  2016 оны 10-р сарын 19-өөс 11-р сарын 15 хүртэл хугацаанд Хэнтий аймгийн 17 сум, 5 тосгоны ЕБС, цэцэрлэг, дотуур байр, иргэд олон нийтийг хамруулан зохион байгуулагдаж, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийн оролцоо, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, гэр бүл, боловсрол, хэвлэл мэдээлэл, цахим орчин олон нийтрүү чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулагдана.

Хэрэгжүүлэгч: Аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Published

on

ХЭНТИЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

ГБХЗХГ-аас Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 3-р сарын 14-ны А/98 тоот захирамжийн дагуу аймгийн хурдан морины уралдаан зохион байгуулах хорооны гишүүнээр орж ажиллан хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд  дараах ажлуудыг зохион байгууллаа.

–       Уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэж нийт 280  уралдаанч хүүхэд,  340 уяачийг бүртгэж мэдээллийн баазтай болсон эдгээр уяачийн  651 морийг унаж уралдууллаа. Цахим бүртгэл болон уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд хяналт тавихад Хэрлэн сумын төвийн багийн нийгмийн ажилтнууд хамтран ажиллалаа. Мөн “Номин”, МИГ, “Практикал” даатгалын компанийн ажилчид нас бүр дээр ээлжлэн жижүүр гаргаж яаралтай даатгалын үйлчилгээ, хамгаалалтын хувцас хэрэгслийг зарж борлуулах, түрээслэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

–       Орон нутагт “Хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээ”-г сурталчилж, уяачдад мэдээлэл өгөн “Номин”, МИГ, “Практикал” компаниудтай хамтран ажиллаж уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг  100000 төгрөгөөр хийлгэж нийт 222  хүүхэд  даатгууллаа.

–       “Морьтон компанийн Хэнтий аймаг дахь салбартай  хамтран ажиллаж хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг уралдаалга болох газар бэлэн байлгаж уяачдад үйлчилсэн.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Фото зургийн уралдааны удирдамж

Published

on

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХӨЛБӨМБӨГ-ийн тэмцээний аваргууд тодорлоо

Published

on

6 сарын 12-ны өдөр буюу Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриан дор нөхөрсөг Хөлбөмбөгийн тэмцээн “Олимп цогцолбор”-т болж аваргаа тодрууллаа. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-17 насны нийт 120 хүүхэд буюу 10 багийн баг тамирчид оролцлоо.

🎖Тэмцээнийг “Унаганууд” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Golden foot” баг, 3-р байранд “Мазаалай” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Гэгээн алдрууд” багийн довтлогч Э.Содхүслэн, шилдэг хамгаалагчаар “Гэгээн алдрууд” багийн хамгаалагч Э.Эрдэнэпил, шилдэг хаалгач шагналыг “Тэмүүлэл” багийн А.Золзаяа нар хүртлээ.
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 5 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 🎈🎈🎈

Continue Reading

Trending