Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Аймгийн Засаг даргатай үр үнгийн гэрээ байгууллаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар  2017 онд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

Фото зургийн уралдааны удирдамж

Published

on

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХӨЛБӨМБӨГ-ийн тэмцээний аваргууд тодорлоо

Published

on

6 сарын 12-ны өдөр буюу Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриан дор нөхөрсөг Хөлбөмбөгийн тэмцээн “Олимп цогцолбор”-т болж аваргаа тодрууллаа. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-17 насны нийт 120 хүүхэд буюу 10 багийн баг тамирчид оролцлоо.

🎖Тэмцээнийг “Унаганууд” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Golden foot” баг, 3-р байранд “Мазаалай” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Гэгээн алдрууд” багийн довтлогч Э.Содхүслэн, шилдэг хамгаалагчаар “Гэгээн алдрууд” багийн хамгаалагч Э.Эрдэнэпил, шилдэг хаалгач шагналыг “Тэмүүлэл” багийн А.Золзаяа нар хүртлээ.
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 5 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 🎈🎈🎈

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Published

on

Монгол Улсын хууль тогтоомж, нэгдэн орсон Олон улсын гэрээ түүний хэрэгжилтийг хангахад Баг хорооны Засаг дарга нь гэр бүл, хүүхдийн хөгжлийн эрсдэл, тулгамдсан асуудлыг тандах, хянах, илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах, явц, үр дүнг хянах эрх бүхий субьектын хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон орон нутгийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллах хуулийн үүрэг хүлээдэг.

Багийн Засаг даргын дээрх үүргийн биелэлтийг хангахад зохион байгуулалтын хувьд тусалж харьяаны өрх, гэр бүлд хүрч ажиллах, мэдээлэл зөвлөгөө түгээх, урьдчилан сэргийлэх, төр, иргэнийг байнгын холбоогоор хангахад хорооны хэсгийн ахлагчид чухал үүрэгтэй байдаг.

Иймд “БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтран зохион байгуулж ажиллалаа.

Сургагч багшаар Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн ахлах ажилтан Г.Ойнбаяр нар ажиллалаа.

Уг сургалтад нийт 18 сум, 2 тосгоны 65 багийн Засаг дарга, 17 нийгмийн бодлогын мэргэжилтэнүүд оролцлоо.

Сургалтад оролцогчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг баг суманд хэрэгжүүлэх, хангах, хамтын ажиллагааны хүрээ, арга зүйн талаар зөвшилцөж, чадваржуулах ажлыг зохион байгуулах юм.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending