Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

“Дуулах өв2017” аймгийн уралдаан боллоо

Published

on

Хүүхэд багачуудыг урлагийн ертөнцөд ойртуулах, ардын хөгжимтэй дуулах урлагт сургах, дууны утга санааг ойлгож мэдрэх, өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдан ирсэн ардын дууны өв сангаас суралцуулах, хүүхдийн дууны урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авъяаслаг дуучдыг тодруулах зорилготойзохион байгуулдаг “Дуулахөв-2017”уралдаан2017оны 3 дугаар сарын 17нд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулагдлаа. Уралдаанд Баян-Адарга, Баянмөнх, Бэрх, Баян-Овоо,Батширээт, Батноров, Бор-Өндөр,Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Мөрөн, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өлзийт, Хэрлэн гэсэн 14сумын, 2 тосгоны 19 сургууль, 15 цэцэрлэгээс 98 хүүхэд оролцлоо. Уралдаан

– Цэцэрлэгийн нас

– 6-9 нас

– 10-13 нас

– 14-17 нас гэсэн ангилалаар явагдсан. Уралдааны шүүгчээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч,н.Баасандорж, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Энхбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц. Алтантуяа нар ажиллалаа.

Уралдаан ардын дуу болон заавал дуулах дуунаас сонгож 2 үе шаттай явагдлаа.Уралдааны шүүгчээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч,н.Баасандорж, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Энхбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц. Алтантуяа нар ажиллалаа.

Уралдаан ардын дуу болон заавал дуулах дуунаас сонгож 2 үе шаттай явагдлаа.Уралдааны шүүгчээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч,н.Баасандорж, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Энхбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц. Алтантуяа нар ажиллалаа.

 

Хэнтий аймаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н зураг.Хэнтий аймаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н зураг.Хэнтий аймаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н зураг.Хэнтий аймаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н зураг.

“Дуулах өв 2017” тэмцээний шалгаруулалт

Ангилал

Эзэлсэн байр

Сум, сургууль

Овог нэр

1

Цэцэрлэгийн нас

Тусгай Хэрлэн сум, Хэрлэн 4-р цэцэрлэг Гомбобаатарын Сондор

2

Тусгай Хэрлэн сум, Хэрлэн 1-р цэцэрлэг Одгэрэлийн Сумъяа

3

Гутгаар байр Бор-Өндөр сум, Энхжин цэцэрлэг Октябрь Наранзаяа

4

Дэд байр Мөрөн сум Саранзаяагийн Лхагвасүрэн

5

Тэргүүн байр Хэрлэн сум, Хэрлэн 4-р цэцэрлэг Бямбасүрэнгийн Мөнхбадрах

6

6-9 нас

Тусгай Бор-Өндөр сум, “Бор-Өндөр” цогцолбор сургууль Нямсайханы Өсөхбаяр

7

Тусгай Хэрлэн сум, “Тэмүүжин” цогцолбор сургууль Амгаланбаатарын Цэрэнлхам

8

Гутгаар байр Хэрлэн сум, Хэрлэн 1-р сургууль БатбаярынОюун-Эрдэнэ

9

Дэд байр Батширээт сум Балжингарамын Мөнх-Амгалан

10

Тэргүүн байр Биндэр сум Амаржаргалын Энх-Амар

11

10-13 нас

Тусгай Баян-Адрага сум Хишигжаргалын Хатанбаяр

12

Тусгай Баян-Адрага сум Ганзоригийн Чамин –Эрдэнэ

13

Гутгаар байр Батноров сум Мягмаржавын Мөнгөнжин

14

Дэд байр Бор-Өндөр сум Бат-Эрдэнийн Бэлгүтэй

15

Тэргүүн байр Хэрлэн 1-р сургууль Туяагийн Гантөгс

17

14-17 нас

Тусгай Биндэр сум ЧинбатынТулга-Эрдэнэ

18

Тусгай Хэрлэн 4-р сургууль Хүрэлтогоогын Дуламсүрэн

19

Гутгаар байр Бэрх сум БадамдоржынПүрэвбат

20

Дэд байр Бор-Өндөр сум Баттүвшингийн Батзолбоо

21

Тэргүүн байр Өмнөдэлгэр сум Жамбын Тэмүүлэн

22

6-9 нас

Шүүгчийн нэрэмжит  Өмнөдэлгэр сум Анхбаярын Аминхүсэл

23

Шилдэг багш Биндэр сум Гончигжав Уранчимэг

24

Мартагдсан аялгуу Хэрлэн 1-р сургууль Өсөхбаяр

 

 

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

“Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл” гэрээний үлгэрчилсэн загвар

Published

on

Уяач, хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нарын анхааралд!!!
“Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл” гэрээний үлгэрчилсэн загвар

Загвар_Маягт

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн_урлагийн_ЯРГУЙ_наадам_эхэллээ

Published

on

Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, ёс суртахууны хүмүүжил, төлөвшил олгох, мөн орон нутгийн зан заншил, соёл урлагтай танилцуулах, өвлүүлэн үлдээхийг зорьж, суралцагчид харилцан бие биетэйгээ танилцаж, туршлага солилцох, суралцах боломж олгох зорилгоор зохион байгуулдаг ЕБС-ийн дундах “Яргуй” хүүхдийн урлагийн наадам эхэллээ. Наадмын нээлтийн арга хэмжээ Чингисийн талбайд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээний үеэр Яргуй наадамд оролцох сурагчдын баярын жагсаал болж, Яргуй наадмын тугийг хүндэтгэлтэйгээр мандууллаа. Туг залах хүндтэй үүргийг аймаг, орон нутгийнхаа нүүр царай болсон шилдэг сурагчид болох Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Д.Маргад, Хэрлэн 4-р сургуулийн сурагч М.Түвшинхүү, Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч И.Мурат, Өмнөдэлгэр сумын дунд сургуулийн сурагч М.Тогтуун, Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Ч.Бүтэнбаяр нар хүлээж, наадмын тугийг хүндэтгэлтэйгээр мандууллаа. Наадамд 23 сургуулийн 900 сурагч, 200 багш Хэнтий аймгийн өнцөг булан бүрээс ирж оролцож байна.
Наадмын шүүгчдээр Монгол улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Сэвжидийн Сүхбаатар, Монгол улсын гавьяат жүжигчин, Улаанбаатар чуулгын уртын дуучин Г.Хонгорзул, Монгол улсын консерваторийн дуулаачийн факультетийн эрхлэгч, МУСТА Ч.Чинзориг, ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Энхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар ажиллаж байна.
Тоглолт 2 өдрийн турш үргэлжилж, шилдгүүдийн Гала тоглолт, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ажиллагаа 5-р сарын 11-нд болно.

Яргуй наадмын тоглолтыг LIVE -аар шууд дамжуулж байгаа тул манай Fage хуудсаар хандаж үзэх боломжтой

https://www.facebook.com/khentii.gbhzhg/

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ үндэсний аян Хэнтий аймагт

Published

on

Монгол орон даяар хэрэгжүүлж буй  “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аян,  мөн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран  “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны нээлтийг Хэрлэн сумын иргэдийн төлөөлөл 100 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ, Боловсрол Соёл урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Жаргалбат нар оролцлоо. Арга хэмжээний хүрээнд  ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Алтантуяа “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” лекц,  Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, дэслэгч  С.Мөнх-Эрдэнэ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн танилцуулга мэдээлэл хийлээ.

Мөн эцэг эхчүүдэд “Гэрийн дүрэм” брошур тарааж, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр”-т эвлэлдэн нэгдэж буйгаа илэрхийлэн тангараг өргөлөө.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending