Хэнтий нутгийнхаа хүүхэд багачуудын дундаас ирээдүйн авьяастнуудыг төрүүлэнгаргах, ардын өв соёлоо хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулдаг, 40 гаруй жилийн түүхтэй хүүхдийн урлагийн “Яргуй”наадам 2017 оны 5 дугаар сарын 10, 11, 12-нд зохион байгуулагдлаа.
Наадмыг энэ жил Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний ивээл дор зохион байгуулагдлаа.
Хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчдээр :
– Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
– Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга
– Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах
– мэргэжилтэн
– Хэнтий аймгийн Скаутын зөвлөл
– “Зоос хаан норов” ХХК гэсэн байгууллагууд оролцлоо.
Наадмын шүүгчдээр
– Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дарга, Монгол Улсын Гавьяат жүжигчин Цэдэндоржийн Төвшинтөгс /ерөнхий шүүгч/,
– МУСТА, Соёл урлагийн их сургуулийн ахлах багш, төгөлдөр хуурч Тулгабатын Энхтуул
– МУСТА, Соёл урлагийн их сургуулийн дуулах урлагийн багш,
Сумъяагийн Гантулга
– МУСТА, Улаанбаатар Чуулгын бүжгийн багш Даш-Яйчилийн Баярт
– Хэнтий аймгийн Гэрбүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар ажиллалаа.
Наадмын нээлтийг Хан Хэнтий чуулгад зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээний хүрээнд АДБХХЧ-ын “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг бяцхан авъяастнууддаа тоглож өглөө.
Наадамд нийт 17 сум, 2 тосгоны 28 цэцэрлэгийн 720 орчим хүүхэд оролцсон.
Энэ жилийн наадмын онцлог :
– Аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдсан.
– Яргуй наадмын хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хөгжлийн хөтөлбөрт орсон заавал үзэх жүжгүүд болох “Муурын байшин”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжгүүдийг АДБ Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид хөдөө сумаас оролцсон 400 гаруй хүүхдэд зориулж тоглосон.
Шагнал гардуулах ёслолыг “Улаан хивсний ёслол” , шагналтнуудын “Баярын парад” хийсэн.
БАЙР ЭЗЛЭЛТ Яргуй-2017
