Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

Хүүхдийн ШИНЭ ЖИЛ боллоо

Published

on

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн хүүхдийн нэгдсэн шинэ жил өнөөдөр  Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа. Шинэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Хэрлэн 4-р сургууль ажилласан бөгөөд арга хэмжээний хүрээнд авьяаслаг сурагчдын тоглолт, оны шилдэг хүүхэд шалгаруулах арга хэмжээ, шилдэг сурагчдад өвлийн өвөөгийн бэлэг гардуулах арга хэмжээнүүд боллоо. Энэ жил оны шилдгүүдээр дараах хүүхдүүд тодорлоо.

Шилдэг оюунлаг хүүхэд– Тэмүүжин” ЦС-ийн 11а ангийн сурагч Ганбатын Дармаабазар

Шилдэг авьяаслаг- Тэмүүжин” ЦС-ийн 12а ангийн сурагч Чулуунбаатарын Мөнх– Учрал

Шилдэг тамирчин Баянмөнх сумын сурагч Ганбатын Дүүрэнбилэг 

Шилдэг манлайлагч- Хэрлэн сум 4-р сургуулийн 12в ангийн сурагч  Намсрайжавын Дугар

Шилдэг өв уламжлагч- Хэнтий аймгийн Бэрх хотын  ЕБС-ийн 12б ангийн сурагч Дэлгэрбатын Сайханпүрэв

Шилдэг байгаль хамгаалагч- Хэнтий аймгийн Дадал сумын 9а ангийн сурагч Наранбаатарын Юмүүжинханд

Шинийг санаачлагч хүүхэд- “Тэмүүжин” ЦС-ийн 9в ангийн сурагч Аюурзанын МөнхУндрах

Энэрэнгүй үйлстэн- “Хан Хэнтий” ЦС-ийн сурагч Мөнгөнцогийн Гансугар

Шилдэг бүтээлч-  Хэрлэн 4-р сургуулийн  11б ангийн сурагч Мөнхнарангийн Улсболд нар тус тус шалгаран шагналаа гардаж авлаа.

Шинэ жилийн арга хэмжээнд Хэнтий аймгийн ИТХын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож оны шилдэг хүүхдүүдийн шагналыг гардуулж баяр хүргэсэн.

Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Монгол” ОУБын БорӨндөр 2 хөгжлийн хөтөлбөрөөс хүүхдийн оролцооны байгууллагуудыг чадваржуулах, өрсөлдүүлэх замаар шилдэг байгууллагыг тодруулах  зорилгоор зохион байгуулсан “Бид амжилтын эзэд” зорилтот аянд амжилт үзүүлж тэргүүлсэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ЕБС-ийн Ногоон төгөл, эко клуб”-ын хамт олон Батламж гардууллаа.

 

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Published

on

ХЭНТИЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

ГБХЗХГ-аас Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 3-р сарын 14-ны А/98 тоот захирамжийн дагуу аймгийн хурдан морины уралдаан зохион байгуулах хорооны гишүүнээр орж ажиллан хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд  дараах ажлуудыг зохион байгууллаа.

–       Уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэж нийт 280  уралдаанч хүүхэд,  340 уяачийг бүртгэж мэдээллийн баазтай болсон эдгээр уяачийн  651 морийг унаж уралдууллаа. Цахим бүртгэл болон уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд хяналт тавихад Хэрлэн сумын төвийн багийн нийгмийн ажилтнууд хамтран ажиллалаа. Мөн “Номин”, МИГ, “Практикал” даатгалын компанийн ажилчид нас бүр дээр ээлжлэн жижүүр гаргаж яаралтай даатгалын үйлчилгээ, хамгаалалтын хувцас хэрэгслийг зарж борлуулах, түрээслэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

–       Орон нутагт “Хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээ”-г сурталчилж, уяачдад мэдээлэл өгөн “Номин”, МИГ, “Практикал” компаниудтай хамтран ажиллаж уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг  100000 төгрөгөөр хийлгэж нийт 222  хүүхэд  даатгууллаа.

–       “Морьтон компанийн Хэнтий аймаг дахь салбартай  хамтран ажиллаж хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг уралдаалга болох газар бэлэн байлгаж уяачдад үйлчилсэн.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Фото зургийн уралдааны удирдамж

Published

on

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

ХӨЛБӨМБӨГ-ийн тэмцээний аваргууд тодорлоо

Published

on

6 сарын 12-ны өдөр буюу Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриан дор нөхөрсөг Хөлбөмбөгийн тэмцээн “Олимп цогцолбор”-т болж аваргаа тодрууллаа. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-17 насны нийт 120 хүүхэд буюу 10 багийн баг тамирчид оролцлоо.

🎖Тэмцээнийг “Унаганууд” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Golden foot” баг, 3-р байранд “Мазаалай” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Гэгээн алдрууд” багийн довтлогч Э.Содхүслэн, шилдэг хамгаалагчаар “Гэгээн алдрууд” багийн хамгаалагч Э.Эрдэнэпил, шилдэг хаалгач шагналыг “Тэмүүлэл” багийн А.Золзаяа нар хүртлээ.
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 5 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 🎈🎈🎈

Continue Reading

Trending