Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” -ийн Нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 1 сарын 11-ний өдрийн А/11 тоот захирамжаар 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Өнгөрөгч Бямба гаригт #Гэр_бүлийн_хөгжлийг_дэмжих_жил”-ийн Нээлтийн үйл ажиллагаа Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтэнд ХНХЯны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, аймгийн ИТХын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун болон бусад төлөөлөгч нар оролцож, 2018 онд хэрхэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.
 
Нээлтийн арга хэмжээнд Хэнтий аймгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, Гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд сар бүр зохион байгуулагдах ажлуудыг танилцууллаа. Мөн Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны Тэргүүн, Гэр бүл судлаач Ж.Баясгалан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр лекц уншлаа.
 
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын гол зорилго нь Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх зорилготой юм.
ХЭНТИЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ХЭНТИЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулагдлаа.

Published

on

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэх, тэдний дуу хоолойг сонсох, тулгамдсан асуудлыг хэлэлцэн гарцыг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан #ХЭНТИЙ_АЙМГИЙН_ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН_ЗӨВЛӨГӨӨН өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, “Дэлхийн Зөн” ОУБ-ын Бор-Өндөр-2 хөгжлийн хөтөлбөрийн ахлагч Г.Жаргалбат нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүлийн хүчирхийлэл ба эмэгтэйчүүдийн нөхцөл байдал” сэдвээр, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, МУ-ын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөөх 2007, 2011 оны Олон Улсын шагналтан Д.Мөнхөө “Нийгэм гэр бүл дахь эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг, оролцоо хөгжлийн нэг тулгуур болох нь” сэдвээр илтгэл, Анагаах ухааны доктор, хүний их эмч Э.Энхмаа “Монгол өв соёл уламжлахад, эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнөөр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудтай хамран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.

Зөвлөгөөний төгсгөлд нийт оролцогчдын дунд азын сугалаа сугалж, азтануудыг шалгарууллаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

“Би эстрадын дуучин-2018”аймгийн уралдаан зохион байгуулагдлаа.

Published

on

Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Би эстрадын дуучин-2018”  өсвөрийн эстрад  дуу дуулаачдын  аймгийн уралдаан 2018 оны 3 дугаар сарын 21-нд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулагдлаа. Уралдаанд   Батноров, Батширээт, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг,  Бор-Өндөр,  Биндэр, Дадал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн гэсэн нийт 12 сумын 12 цэцэрлэг, 15 сургуулиас нийт 112  хүүхэд оролцлоо. Тэмцээний шүүгчдээр:

  • Ерөнхий шүүгч: МУСТА, АБТА, “Цэцэг” хамтлагийн гоцлол дуучин, Монголын хөгжмийн багш нарын холбооны зөвлөх багш Чимэддоржийн Батболд
  • Шүүгч: МУСТА, Соёл урлагийн их сургуулийн дуулах урлагийн багш Сумъяагийн Гантулга
  • Шүүгч, нарийн бичгээр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн мэргэжилтэн Ц.Алтантуяа нар ажиллалаа.

Уралдааны ангилал тус бүрийн 5 дугаар байранд шалгарсан сурагчдыг “МC”рекордс ивээн тэтгэж 1 дууны хоолойн бичлэг хийлгэх эрхээр шагнаж урамшууллаа.

Цэцэрлэгийн нас: Нийт 23хүүхэд оролцсноос:

  • “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Хэрлэн 7 дугаар цэцэрлэгийн суралцагч Баяржаргалын Нарансолонго
  • Тусгай байр: Хэрлэн сум, 5 дугаар цэцэрлэг, Хүдэрбатын Отгонтөр
  • 3 дугаар байр: Бор-Өндөр сум, “Энхжин” цэцэрлэг, Ганзоригийн Нандин-Эрдэнэ
  • 2 дугаар байр: Бор-Өндөр сум, “Энхжин” цэцэрлэг, Ангарагийн Гэрэлтцэцэг
  • 1 дүгээр байр: Өмнөдэлгэр сум, Дамдинбазарын Тэлмэн

Сургуулийн бага анги /6-аас 12 нас/ Нийт 46  хүүхэд оролцсноос:

  • “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Баян-Адарга сум, Оюун-Эрдэнийн Энхжин
  • Тусгай байр: Бор-Өндөр ЦС Бат-Эрдэнийн Бэлгүтэй
  • 3 дугаар байр: Өмнөдэлгэр сум, Мөнгөнхүүгийн Тогтуун
  • 2 дугаар байр: Дадал сум, Соёл-Эрдэнийн Амарбат
  • 1 дүгээр байр: Хэрлэн IV Сургууль,  Цогтбаатарын Өсөх-Ирээдүй

Сургуулийн дунд  анги / 13- 15 нас / Нийт 26 хүүхэд оролцсноос:

  • “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Хэрлэн 4 сургууль, Хишгээгийн Анхиламцэцэг
  • Тусгай байр: Бор-Өндөр ЦС, Мөнхбаатарын Золбоо
  • 3 дугаар байр: Баян-Адарга, Болортуяагийн Сувд-Эрдэнэ
  • 2 дугаар байр: Жаргалтхаан Болор-Эрдэнийн Хулан
  • 1 дүгээр байр: Тэмүүжин ЦС Баярсүхийн Халиунаа

Сургуулийн ахлах анги: /16-18/ Нийт 17 хүүхэд оролцсноос:

  • “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац Хэрлэн IV сургууль, Цогбадрахын Отгонцэцэг
  • Тусгай байр: Тэмүүжин ЦС Эрдэнэбаатарын Анужин
  • 3 дугаар байр: Хэрлэн 1 дүгээр сургууль, Бямбаагийн Дарханбаатар
  • 2 дугаар байр: Бор-Өндөр ЦС Ийсаагийн Мурат
  • 1 дүгээр байр: Тэмүүжин ЦС Дашнямын Маргад

Шилдэг багш:  “Тэмүүжин ЦС”-ийн  багш П.Мөнхсайхан нар шалгарлаа.Мөн ГБХЗХГ-аас Бор-Өндөр сумын хөгжмийн багш Цогтбаярт  өөрийн шавь нараа хүүхдийн уралдаан тэмцээнд тогтмол идэвхитэй бэлтгэж, амжил үзүүлдэгт нь талархал илэрхийлж “Хүүхдийн төлөө” медаль гардууллаа.

Ерөнхий шүүгч Ч.Батболд Бор-Өндөр ЦС-ийн сурагч И.Муратад өөрийн нэрэмжит шагнал олгож,  өөрийн студэд фонограмм, хоолойны бичлэгэнд үнэгүй орох эрхээр шагналаа.

Ангилал тус бүрийн 1дүгээр байранд шалгарсан сурагчид 4 дүгээр сарын 9-нд болох “Би эстрадын дуучин-2018”улсын уралдаанд аймгаа төлөөлж оролцох эрх авсан юм.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Аав Ээжийн болзоо

Published

on

Хэнтий аймаг 2018 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачилж “Аав ээжийн болзоо” арга хэмжээг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл оролцсон бөгөөд урилга хүлээн авч болзоонд ирсэн хосууддаа талархал илэрхийлж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн хамтран ажилласан Sky lounge-ийн хамт олондоо баярлалаа.

Continue Reading

Trending