Бүтэн хоёр сарын турш Төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “АМЖИЛТЫН ГАРАА” РЕАЛИТИ тэмцээний Шилдэг-12 сурагчдын төгсгөлийн шатны шалгаруулалт амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа.
Тэргүүн байранд “Тэмүүжин”ЦС–ын 12А ангийн сурагч Г.Мөнхбилэг тодорч, өргөмжлөл 300,000 төгрөгийн батламж,
Дэд байранд Хэрлэн 1-р сургуулийн 12Е ангийн сурагч Б.Ундрам удаалж, өргөмжлөл 200,000 төгрөгийн батламж,
Гутгаар байранд “Тэмүүжин”ЦС–ын 12А ангийн сурагч Н.Бүжинлхам шалгарч өргөмжлөл, 100,000 төгрөгийн батламжаа тус тус гардан авлаа.
Бусад амжилттай оролцсон сурагчиддаа УБ хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гарын бэлэг, МСҮТөвийн гар урлалын ангийн гарын бэлэг, “Аз” фото зургийн студээр үйлчлүүлэх эрхийн бичиг, Book Bridge гадаад хэлний сургалтын төвд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагналаа.
Хүүхдийн хөгжил оролцоог дэмжиж ажилласан бүх хамтран ажиллагч байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Удахгүй та бүхэн Хэнтий ТВ-ийн сувгаар “АМЖИЛТЫН ГАРАА” РЕАЛИТИ тэмцээний нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй



