Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Би эстрадын дуучин-2018” өсвөрийн эстрад дуу дуулаачдын аймгийн уралдаан 2018 оны 3 дугаар сарын 21-нд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулагдлаа. Уралдаанд Батноров, Батширээт, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Бор-Өндөр, Биндэр, Дадал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн гэсэн нийт 12 сумын 12 цэцэрлэг, 15 сургуулиас нийт 112 хүүхэд оролцлоо. Тэмцээний шүүгчдээр:
- Ерөнхий шүүгч: МУСТА, АБТА, “Цэцэг” хамтлагийн гоцлол дуучин, Монголын хөгжмийн багш нарын холбооны зөвлөх багш Чимэддоржийн Батболд
- Шүүгч: МУСТА, Соёл урлагийн их сургуулийн дуулах урлагийн багш Сумъяагийн Гантулга
- Шүүгч, нарийн бичгээр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн мэргэжилтэн Ц.Алтантуяа нар ажиллалаа.
Уралдааны ангилал тус бүрийн 5 дугаар байранд шалгарсан сурагчдыг “МC”рекордс ивээн тэтгэж 1 дууны хоолойн бичлэг хийлгэх эрхээр шагнаж урамшууллаа.
Цэцэрлэгийн нас: Нийт 23хүүхэд оролцсноос:
- “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Хэрлэн 7 дугаар цэцэрлэгийн суралцагч Баяржаргалын Нарансолонго
- Тусгай байр: Хэрлэн сум, 5 дугаар цэцэрлэг, Хүдэрбатын Отгонтөр
- 3 дугаар байр: Бор-Өндөр сум, “Энхжин” цэцэрлэг, Ганзоригийн Нандин-Эрдэнэ
- 2 дугаар байр: Бор-Өндөр сум, “Энхжин” цэцэрлэг, Ангарагийн Гэрэлтцэцэг
- 1 дүгээр байр: Өмнөдэлгэр сум, Дамдинбазарын Тэлмэн
Сургуулийн бага анги /6-аас 12 нас/ Нийт 46 хүүхэд оролцсноос:
- “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Баян-Адарга сум, Оюун-Эрдэнийн Энхжин
- Тусгай байр: Бор-Өндөр ЦС Бат-Эрдэнийн Бэлгүтэй
- 3 дугаар байр: Өмнөдэлгэр сум, Мөнгөнхүүгийн Тогтуун
- 2 дугаар байр: Дадал сум, Соёл-Эрдэнийн Амарбат
- 1 дүгээр байр: Хэрлэн IV Сургууль, Цогтбаатарын Өсөх-Ирээдүй
Сургуулийн дунд анги / 13- 15 нас / Нийт 26 хүүхэд оролцсноос:
- “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац, MC рекордсын шагнал Хэрлэн 4 сургууль, Хишгээгийн Анхиламцэцэг
- Тусгай байр: Бор-Өндөр ЦС, Мөнхбаатарын Золбоо
- 3 дугаар байр: Баян-Адарга, Болортуяагийн Сувд-Эрдэнэ
- 2 дугаар байр: Жаргалтхаан Болор-Эрдэнийн Хулан
- 1 дүгээр байр: Тэмүүжин ЦС Баярсүхийн Халиунаа
Сургуулийн ахлах анги: /16-18/ Нийт 17 хүүхэд оролцсноос:
- “Олны таашаалд нийцсэн дуучин” номинац Хэрлэн IV сургууль, Цогбадрахын Отгонцэцэг
- Тусгай байр: Тэмүүжин ЦС Эрдэнэбаатарын Анужин
- 3 дугаар байр: Хэрлэн 1 дүгээр сургууль, Бямбаагийн Дарханбаатар
- 2 дугаар байр: Бор-Өндөр ЦС Ийсаагийн Мурат
- 1 дүгээр байр: Тэмүүжин ЦС Дашнямын Маргад
Шилдэг багш: “Тэмүүжин ЦС”-ийн багш П.Мөнхсайхан нар шалгарлаа.Мөн ГБХЗХГ-аас Бор-Өндөр сумын хөгжмийн багш Цогтбаярт өөрийн шавь нараа хүүхдийн уралдаан тэмцээнд тогтмол идэвхитэй бэлтгэж, амжил үзүүлдэгт нь талархал илэрхийлж “Хүүхдийн төлөө” медаль гардууллаа.
Ерөнхий шүүгч Ч.Батболд Бор-Өндөр ЦС-ийн сурагч И.Муратад өөрийн нэрэмжит шагнал олгож, өөрийн студэд фонограмм, хоолойны бичлэгэнд үнэгүй орох эрхээр шагналаа.
Ангилал тус бүрийн 1дүгээр байранд шалгарсан сурагчид 4 дүгээр сарын 9-нд болох “Би эстрадын дуучин-2018”улсын уралдаанд аймгаа төлөөлж оролцох эрх авсан юм.

