Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аян, мөн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны нээлтийг Хэрлэн сумын иргэдийн төлөөлөл 100 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ, Боловсрол Соёл урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Жаргалбат нар оролцлоо. Арга хэмжээний хүрээнд ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Алтантуяа “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” лекц, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, дэслэгч С.Мөнх-Эрдэнэ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн танилцуулга мэдээлэл хийлээ.
Мөн эцэг эхчүүдэд “Гэрийн дүрэм” брошур тарааж, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр”-т эвлэлдэн нэгдэж буйгаа илэрхийлэн тангараг өргөлөө.



