Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

6-р сарын 1

Published

on

Олон_улсын_хүүхдийн_эрхийг_хамгаалах_өдрийг ХЭНТИЙЧҮҮД
Хүүхэд_гэр_бүлдээ_жаргалтай” урианд дор тэмдэглэн өнгөрүүллээ.

🚩🚩🚩2018 оныг Хэнтий аймаг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн баярыг Хэнтийчүүд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор #Хүүхэд_залуучуудын_соёл_амралтын_хүрээлэн”-д тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн баярын арга хэмжээний хүрээнд “Их хаадын тамга” хөшөөний нээлт, тууз хайчлах ёслол, мөн #Хүүхэд_Залуучуудын_Соёл_Амралтын_Хүрээлэн” нээлтээ хийж, анхны хүүхдийн баяраа зохион байгуулснаараа онцлог боллоо.
___ Ерөнхий зохион байгуулагчаар 🎈🎈🎈АЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, хамтран зохион байгуулагчаар ОБГ,ЭМГ, Цагдаагийн газар, БСУГ, МХГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Номын сан, Аймгийн Музей, Аймгийн Скаутын зөвлөл, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 хөтөлбөр, Хаан банкны Хэнтий салбар, Төрийн банкны Хэнтий салбарууд ажиллалаа.
🚴‍♂️🚴‍♀️🚴‍♂️Унадаг дугуйтай хүүхэд, насанд хүрэгчдийн баярын парадаар эхэлсэн Хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд, Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ тэргүүтэй хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд оролцож хүүхэд багачууддаа хүндэтгэл үзүүллээ.
🎊🎉🎉_Хөтөлбөр ёсоор авьяаслаг хүүхдүүдийн FLASH MOB бүжгийн үзүүлбэр, “Ногоон гэрэл цагаан шугам” аймгийн тэмцээнд тэргүүн байранд шалгарсан Хэрлэн 7 дугаар цэцэрлэгийн Замын хөдөлгөөний цагаан толгойн үзүүлбэр, “Яргуй-2018” хүүхдийн урлагийн их наадмын тэргүүн байрын шагналт “Эрдэм баян” Хэрлэн 4 дүгээр сургуулийн авъяаслаг сурагчдын тоглолт, мөн хамтран ажилласан байгууллагууд болох Аймгийн Эрүүл мэндийн газар, Сод дент шүдний эмнэлэгийн хамтарсан “Эрүүл амьдрах дадал хэвшил”, Аймгийн Нийтийн номын сангийн “Номон далай”, Онцгой байдлын газрын “Аврагч мазаалай”, Аймгийн Музейн “Монгол наадгай”, ХХҮГ-ын “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай”, Аймгийн Скаутын зөвлөлийн “СКАУТ” өртөөнүүд, мөн ХААН банкнаас “Бид бүжиглэх дуртай” бүжгийн тэмцээн, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Хамгийн том пиццаны баяр, Хамгийн том бялууны баяр, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөраас Зайрмагны баяр, Төрийн банкнаас Даамны тэмцээн, Аймгийн Цагдаагийн газраас хүүхдүүдийн дунд унадаг дугуйн уралдаан, БСУГ, ГБХЗХГ, Хэрлэн 4 дүгээр сургууль, FALCON клубээс аймгийн аварга шалгаруулах Нисэх загварын тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
🎂Уламжлал ёсоор аймаг орон нутгийн удирдлагууд 6 дугаар сарын 1-нд төрсөн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж баярлууллаа.
🎖️🎖️🎖️Нээлтийн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-гийн тохижилтод идэвхи санаачлага гаргасан хүмүүсийн төлөөллийг Аймгийн Засаг даргын “ЖУУХ” бичиг, мөн хүүхэд багачуудын хөгжлийн төлөө ажиллаж амжилт гаргасан багш нарын төлөөлөл болгож Хэрлэн Лабортори 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш С.Энхсаруул, дуу хөгжмийн багш Ж.Пүрэвдорж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Х.Уртнасан нарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн төлөө” медалаар шагнаж урамшууллаа. 👏👏👏

ХЭНТИЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

Published

on

ГБХЗХГ, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баян-Адарга, Өмнөдэлгэр, Биндэр сумд, Гурванбаян тосгоны гэрээр айлчлагчдыг чадавхжуулах сургалтыг 4 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Өмнөдэлгэр, Баян-Адарга сумдад тус тус зохион байгууллаа. Сургалтаар “Гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудал”, “Хэнтий аймгийн хүүхдийн аж байдал-2018”, “Хүүхэдтэй зүй бус харьцахаас сэргийлэх нь”, “Хүүхдийн эрх зөрчигдөх асуудалд арга хэмжээ авах, холбон зуучлах нь” сэдвээр мэдээллүүд хүргэж, “Гэрээр айлчлах аргачлал”, “Сонгож авсан гэр бүлтэй холбоо харилцаа тогтоох нь, түүнд анхаарах асуудлууд”, “Гэр бүлийн хэв маяг талаас хөтөлбөрт хамруулах өрхөд тулгамддаг асуудлуудыг тодорхойлох нь” “Өрхийн нөхцөл байдлын үнэлгээ хийх нь”, “Өрхийн сайн сайхан байдлын төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадавхжууллаа.
Мөн Өмнөдэлгэр, Биндэр сумд, Гурванбаян тосгонд “Гэрээр айлчлах аргачлал хэрэгжиж буй үйл ажиллагааны танилцуулга”-аар нийгмийн бодлогын түшмэлүүд мэдээлэл хийж харилцан туршлага солилцлоо. Тус сургалтанд сумдын 49 хүн хамрагдсан бөгөөд сургагч багшаар ГБХЗХГ мэргэжилтэн Ц.Алтантуяа, ДЗМОУБ БО-2 хөтөлбөрийн ажилтан Ц.Үүрцайх нар ажиллалаа.

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

”Амьдрах ухааны чадвар”-ын сургалт зохион байгуулагдлаа

Published

on

III/26,27,28-ний өдрүүдэд Хэнтий аймгийн МСҮТ–өөс зохиож буй “ Бид нэг ангийнхан” аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оролцож, мэргэжлийн ангийн 50 оюутан залуучуудад “ Амьдрах ухааны чадвар” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “ Стресс тайлах арга зам”, “ Тунгаан бодох”, “Төлөвлөлт” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадваржууллаа. Сургагч багшаар ГБХЗХГ-ийн сургалт хариуцсан ажилтан Ц. Дуламсүрэн, МСҮТ-ийн харилцааны багш Э. Алтанцэцэг нар хамтран ажиллаа.. Сургалтдаа идэвхтэй оролцсон МСҮТ-ийн мэргэжлийн ангийн оюутан залуучууддаа талархлаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

“ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ БУС ХАРИЛЦАХААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Published

on

2019 оны 03 сарын 28-ны өдөр Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, цэцэрлэгийн багш ажилтнуудад зориулсан “Хүүхэд хамгаалал, хүүхэдтэй зүй бус харилцахаас сэргийлэх нь” сэдэвт сургалтыг ГБХЗХГ-аас зохион байгууллаа. Сургалтыг МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш Ж.Нямдорж удирдан явуулсан ба албан байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүд, Хан хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Эрдэм баян 4-р сургууль, МСҮТ, Хэрлэн сумын 8 цэцэрлэгийн 287 багш, ажилчид, төрийн албан хаагчид уг сургалтад хамрагдлаа.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending