Мэдээ Мэдээлэл ХӨЛБӨМБӨГ-ийн тэмцээний аваргууд тодорлоо Published 3 years ago on June 13, 2018 By Nyamkhuu khentii 6 сарын 12-ны өдөр буюу Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриан дор нөхөрсөг Хөлбөмбөгийн тэмцээн “Олимп цогцолбор”-т болж аваргаа тодрууллаа. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-17 насны нийт 120 хүүхэд буюу 10 багийн баг тамирчид оролцлоо. 🎖Тэмцээнийг “Унаганууд” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Golden foot” баг, 3-р байранд “Мазаалай” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Гэгээн алдрууд” багийн довтлогч Э.Содхүслэн, шилдэг хамгаалагчаар “Гэгээн алдрууд” багийн хамгаалагч Э.Эрдэнэпил, шилдэг хаалгач шагналыг “Тэмүүлэл” багийн А.Золзаяа нар хүртлээ. Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 5 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 🎈🎈🎈 Related Topics: Up Next Фото зургийн уралдааны удирдамж Don't Miss “ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Continue Reading You may like Click to comment Leave a Reply Cancel reply Your email address will not be published. Required fields are marked *Comment Name * Email * Website Мэдээ Мэдээлэл Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив Published 1 year ago on December 17, 2019 By Nyamkhuu khentii ЗГХАгентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/266 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, клуб”-үүдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж 5 төсөл шалгарууллаа. 👩💼Төслийн уралдаанд: 👨🏫 Хэнтий аймгийн Жишиг сургууль Тэмүүжин цогцолбор сургуулиас: 1. Охидын зөвлөл- #Сургууль_ялгаварлалгүй_орчин 2. Өсвөрийн улаан загалмай– #Анхны_тусламж_бусдын_амь_насыг_аварна 3. Өсвөрийн цагдаа –#Хүүхэд_хүүхдэдээ_туслая 4. Хүслэн хоуз – #Бид_чадна 5. Тэмүүлэл бүлгэм – #Илүү_их_аз_жаргал зэрэг 5 байгууллагын 5 төсөл шалгаран тус бүр 250 мянган төгрөгийн санхүүжилт авч чадсан юм. 👩💼ТӨСЛИЙН ХҮРЭЭНД: 🙋♂️Сургуулийн охидын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай хуулинд тулгуурлаж, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалт 🙋♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудын хүрээнд сургуулийн 10-12 дугаар ангийнхнийг зөв хандлагад уриалах үүднээс шторкын уралдаан 🙋♂️Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, тэдний бухимдлыг арилгах, стрессийг тайлах үүднээс эерэг хандлагатай байх, өөдрөг байхыг уриалсан урмын үгс бүхий номын хавчуургуудыг хийсэн байна. 🎊Шалгарсан 5 төслийн 3 нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2 төсөл нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар 3 төсөлд 1198 сурагч хамрагджээ🎊 🥳Хүүхдийн оролцооны байгууллагын бүтээлч хүүхдүүддээ илүү их амжилт хүсэн ерөөе! Continue Reading Мэдээ Мэдээлэл ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР АМАРНА Published 1 year ago on December 17, 2019 By Nyamkhuu khentii Хэнтий аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба : Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан 🎂“Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах”🎂 саналыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 🥳Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. 👨👨👧👧Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нэгээр нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил боллоо.🎊 Continue Reading Залуучуудын хөгжил оролцоо “Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа Published 1 year ago on November 23, 2019 By Nyamkhuu khentii Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо. ____________________________________ Байр эзлэлт: 1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв · “Дэвжээ” тэмцээний 1-р байр · “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр · “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр · “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр 2-р байр #Онцгой_байдлын_газар · “Дэвжээ” тэмцээний 2-р байр · “Гар бөмбөг” 2-р байр · “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр · “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр · “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр · “Бадминтон” 1-р байр 3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль · “Гар бөмбөг” 1-р байр · “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр · “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр · “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ. “НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏 Continue Reading Facebook Latest Popular Videos Авлигын эсрэг үйл ажиллагаа2 months ago “ШУДАРГА БАЙДАЛ БА ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ” ЭМХТГЭЛ Авлигын эсрэг үйл ажиллагаа2 months ago АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ /гарын авлага/ Cудалгаа7 months ago Хэнтий аймгийн Хүүхдийн аж байдал-2019 Санхүү10 months ago 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт Мэдээ Мэдээлэл1 year ago Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжив Бусад категорууд Cудалгаа E-сэтгүүл Авлигын эсрэг үйл ажиллагаа Бусад Залуучуудын хөгжил оролцоо Мэдээ Мэдээлэл Санхүү Стратеги хөтөлбөрүүд Судалгаа Тогтоол шийдвэр Тушаал, албан тоот Үйлчилгээний жагсаал ХӨУБ Худалдан авах Хууль, эрх зүй Хүний нөөц Хүүхдийн оролцоо Хүүхдийн хөгжил Хүүхдийн эрх хамгаалал Trending Cудалгаа2 years ago ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН СУДАЛГАА Мэдээ Мэдээлэл5 years ago Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө Мэдээ Мэдээлэл3 years ago “Би эстрадын дуучин-2018”аймгийн уралдаан зохион байгуулагдлаа. Мэдээ Мэдээлэл3 years ago Фото зургийн уралдааны удирдамж Мэдээ Мэдээлэл3 years ago “Цасан угалз” сүлд модны наадам боллоо Мэдээ Мэдээлэл2 years ago ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ шалгаруулах арга хэмжээ Хүний нөөц7 years ago Хүний нөөцийн мэдээлэл Мэдээ Мэдээлэл3 years ago ААВ ЭЭЖИЙН БОЛЗОО