Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос барилгын дотоод засвар хийх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10.30 цагаас өмнө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 02 тоот өрөөнд нярав Т.Мөнх-Эрдэнэд /утас 70563533, 98877937/ ирүүлнэ.
Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагт нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
01 тоот өрөө – ахлах мэргэжилтэн Х.Уртнасанд /утас 70563533, 91003445/
02 тоот өрөө – нярав Т.Мөнх-Эрдэнэ /70563533, 98877937/