Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ шалгаруулах арга хэмжээ

Published

on

►Хэнтий аймгийн эрч хүчтэй –#ЗАЛУУЧУУДЫН анхааралд

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ, ШИЛДЭГ СУМ ШАЛГАРУУЛАХ “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН” АРГА ХЭМЖЭЭНД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

 Салбар бүрийн шилдэгүүд
•Төрийн албаны шилдэг залуу
•Хөдөө аж ахуйн салбарын шилдэг залуу
•Урлаг, спортын салбарын шилдэг залуу
•Нийгэм, олон нийтийн салбарын шилдэг залуу
•Хувийн хэвшил, бизнесийн шилдэг залуу

 Урлаг соёлын үзүүлбэр
 Хөгжөөнт тоглоом
 Амтат зоог
 Азын сугалаа гэх мэт олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

АРГА ХЭМЖЭЭ
ЧИНГИС TOWER “ТЭМҮҮЖИН” ресторанд
►2018.12.22-ны өдөр
►18:00 цагт болно…
►ТАХ:-ийг утсаар залгаж асууна уу.
📞☎️: 70563533, 80797818

ЖИЧ: ШИРЭЭ ЗАХИАЛГАА УТСААР ХОЛБОГДОЖ ӨГНӨ ҮҮ!!!
Суудлын тоо хязгаартай тул та яараарай
“ОДОД ЧУУЛСАН ХЭНТИЙН ҮДЭШЛЭГ ДЭЭР УУЛЗАЦГААЯ”

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

Published

on

ГБХЗХГ, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баян-Адарга, Өмнөдэлгэр, Биндэр сумд, Гурванбаян тосгоны гэрээр айлчлагчдыг чадавхжуулах сургалтыг 4 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Өмнөдэлгэр, Баян-Адарга сумдад тус тус зохион байгууллаа. Сургалтаар “Гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудал”, “Хэнтий аймгийн хүүхдийн аж байдал-2018”, “Хүүхэдтэй зүй бус харьцахаас сэргийлэх нь”, “Хүүхдийн эрх зөрчигдөх асуудалд арга хэмжээ авах, холбон зуучлах нь” сэдвээр мэдээллүүд хүргэж, “Гэрээр айлчлах аргачлал”, “Сонгож авсан гэр бүлтэй холбоо харилцаа тогтоох нь, түүнд анхаарах асуудлууд”, “Гэр бүлийн хэв маяг талаас хөтөлбөрт хамруулах өрхөд тулгамддаг асуудлуудыг тодорхойлох нь” “Өрхийн нөхцөл байдлын үнэлгээ хийх нь”, “Өрхийн сайн сайхан байдлын төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадавхжууллаа.
Мөн Өмнөдэлгэр, Биндэр сумд, Гурванбаян тосгонд “Гэрээр айлчлах аргачлал хэрэгжиж буй үйл ажиллагааны танилцуулга”-аар нийгмийн бодлогын түшмэлүүд мэдээлэл хийж харилцан туршлага солилцлоо. Тус сургалтанд сумдын 49 хүн хамрагдсан бөгөөд сургагч багшаар ГБХЗХГ мэргэжилтэн Ц.Алтантуяа, ДЗМОУБ БО-2 хөтөлбөрийн ажилтан Ц.Үүрцайх нар ажиллалаа.

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

”Амьдрах ухааны чадвар”-ын сургалт зохион байгуулагдлаа

Published

on

III/26,27,28-ний өдрүүдэд Хэнтий аймгийн МСҮТ–өөс зохиож буй “ Бид нэг ангийнхан” аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оролцож, мэргэжлийн ангийн 50 оюутан залуучуудад “ Амьдрах ухааны чадвар” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “ Стресс тайлах арга зам”, “ Тунгаан бодох”, “Төлөвлөлт” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадваржууллаа. Сургагч багшаар ГБХЗХГ-ийн сургалт хариуцсан ажилтан Ц. Дуламсүрэн, МСҮТ-ийн харилцааны багш Э. Алтанцэцэг нар хамтран ажиллаа.. Сургалтдаа идэвхтэй оролцсон МСҮТ-ийн мэргэжлийн ангийн оюутан залуучууддаа талархлаа.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

“ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ БУС ХАРИЛЦАХААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Published

on

2019 оны 03 сарын 28-ны өдөр Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, цэцэрлэгийн багш ажилтнуудад зориулсан “Хүүхэд хамгаалал, хүүхэдтэй зүй бус харилцахаас сэргийлэх нь” сэдэвт сургалтыг ГБХЗХГ-аас зохион байгууллаа. Сургалтыг МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш Ж.Нямдорж удирдан явуулсан ба албан байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүд, Хан хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Эрдэм баян 4-р сургууль, МСҮТ, Хэрлэн сумын 8 цэцэрлэгийн 287 багш, ажилчид, төрийн албан хаагчид уг сургалтад хамрагдлаа.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending