МОНГОЛ_ТЭМҮҮЛЭЛ ирээдүйн эзэд 2019 мэргэжил сонголтын аян #Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аяныг 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Г. Хэрлэнчулуун, ГБХЗХГ-ын дарга Б. Энх- Эрдэнэ, “Нийгмийн ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдорж, “Оюунлаг” клубын үүсгэн байгуулагч Н.Булгантамир, Залуу уран бүтээлч З.Ариунжаргал нар оролцлоо.
Тус аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад хувь хүний манлайлал, шийдвэр гаргах чадвар, зорилго мөрөөдөлдөө хүрэх арга зам, мэргэжлээ зөв сонгох зэрэг илтгэл, лекцийг сурагчдад хүргэлээ.
Мөн ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгох, шийдвэр гаргах чадварт суралцсан ЕБС-ийн ахлах ангийн 350 сурагчид болон үр дүнтэй мэдлэг, мэдээлэл хүргэсэн багш нартай талархал илэрхийлье.👏👏👏