Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Хэрлэн сумын албан байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхжуулах, арга зүйгээр хангах сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх 21 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүн 50 хүн хамрагдсан ба сургалтаар хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхэд хамгаалал, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдвүүдээр хичээл зааж, хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах зөвлөмж гэсэн баримт бичгүүдийг танилцууллаа.
Сургалтын сургагч багшаар МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш Ж.Нямдорж, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Х.Уртнасан, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Алтантуяа нар ажилласан ба Эцэг эхийн зөвлөлүүд цаашид байгууллагынхаа хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлах, эцэг эхийн зөвлөлийнхөө төлөвлөгөөг гарган хамтран ажиллахаар тогтлоо