Connect with us
nuudel

Залуучуудын хөгжил оролцоо

”Амьдрах ухааны чадвар”-ын сургалт зохион байгуулагдлаа

Published

on

III/26,27,28-ний өдрүүдэд Хэнтий аймгийн МСҮТ–өөс зохиож буй “ Бид нэг ангийнхан” аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оролцож, мэргэжлийн ангийн 50 оюутан залуучуудад “ Амьдрах ухааны чадвар” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “ Стресс тайлах арга зам”, “ Тунгаан бодох”, “Төлөвлөлт” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадваржууллаа. Сургагч багшаар ГБХЗХГ-ийн сургалт хариуцсан ажилтан Ц. Дуламсүрэн, МСҮТ-ийн харилцааны багш Э. Алтанцэцэг нар хамтран ажиллаа.. Сургалтдаа идэвхтэй оролцсон МСҮТ-ийн мэргэжлийн ангийн оюутан залуучууддаа талархлаа.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Залуучуудын хөгжил оролцоо

“Нөхөрлөл-2019” урлаг, спортын тэмцээн дүнгээ гаргалаа

Published

on

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн залуучуудын дунд дунд зохион байгуулсан #НӨХӨРЛӨЛ_2019” урлаг спортын тэмцээн амжилттай болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 15-н багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
____________________________________
Байр эзлэлт:

1-р байрт #Ус_Цаг_Уур_Орчины_Шинжилгээний_төв

· “Дэвжээ” тэмцээний 1-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 1-р байр
· “Бүжиг”-ийн тэмцээний 1-р байр

2-р байр #Онцгой_байдлын_газар
· “Дэвжээ” тэмцээний 2-р байр
· “Гар бөмбөг” 2-р байр
· “Теннис” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эрэгтэй төрөл 3-р байр
· “Дартс” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 1-р байр

3-р байр #Тэмүүжин‘ Цогцолбор Сургууль
· “Гар бөмбөг” 1-р байр
· “Шатар” эрэгтэй төрөл 1-р байр
· “Шатар” эмэгтэй төрөл 2-р байр
· “Бадминтон” 3-р байр тус тус байр эзэллээ.

“НӨХӨРЛӨЛ” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.👍👏👏👏

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

Өнөөдөр “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВ”-ын өдөр

Published

on

Залуу гэр бүлүүдэд түүх, соёлын өвийг хамгаалах, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг өвлүүлэх залуучуудын оролцоог дэмжих, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдрийг улс орон даяар “Үлгэрч аав, ээж”-ийн өдөр болгон тогтмол тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргасан. Энэхүү уриалгад Хэрлэн сумын цэцэрлэгүүд нэгдэн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ хөтөлбөр Хэнтий аймагт

Published

on

МОНГОЛ_ТЭМҮҮЛЭЛ ирээдүйн эзэд 2019 мэргэжил сонголтын аян #Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аяныг 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Г. Хэрлэнчулуун, ГБХЗХГ-ын дарга Б. Энх- Эрдэнэ, “Нийгмийн ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдорж, “Оюунлаг” клубын үүсгэн байгуулагч Н.Булгантамир, Залуу уран бүтээлч З.Ариунжаргал нар оролцлоо.
Тус аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад хувь хүний манлайлал, шийдвэр гаргах чадвар, зорилго мөрөөдөлдөө хүрэх арга зам, мэргэжлээ зөв сонгох зэрэг илтгэл, лекцийг сурагчдад хүргэлээ.
Мөн ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгох, шийдвэр гаргах чадварт суралцсан ЕБС-ийн ахлах ангийн 350 сурагчид болон үр дүнтэй мэдлэг, мэдээлэл хүргэсэн багш нартай талархал илэрхийлье.👏👏👏

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending