Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

“ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧДЫГ БЭЛТГЭХ ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Published

on

Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран зорилтот 270 өрхтэй ажиллах “Гэрээр айлчлагчдыг бэлтгэх” сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 25, 26-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, Хүүхдийн элч нар, мөн ахмад багш нар, ЕБС, СӨБ-ийн багш нар, сайн дурынхан гэсэн нийт 52 хүн хамрагдлаа.
Сургалтаар “Гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудал”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хэнтий аймгийн хүүхдийн аж байдал-2018”, “Хүүхэдтэй зүй бус харьцахаас сэргийлэх нь” сэдвээр мэдээллүүд хүргэж, “Гэрээр айлчлах аргачлал”, “Сонгож авсан гэр бүлтэй холбоо харилцаа тогтоох нь, түүнд анхаарах асуудлууд”, “Гэр бүлийн хэв маяг талаас хөтөлбөрт хамруулах өрхөд тулгамддаг асуудлуудыг тодорхойлох нь” “Өрхийн нөхцөл байдлын үнэлгээ хийх нь”, “Өрхийн сайн сайхан байдлын төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвүүдээр аргачлалын үндсэн сургалтыг онолоор болон дадлага ажлаар өгч чадавхжууллаа.
Мөн ХХҮГ-ын мэргэжилтан А. Пүрэвдолгорыг урьж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга“ сэдвээр мэдээлэл өгүүллээ.
Сургагч багшаар ГБХЗХГ ахлах мэргэжилтэн Х.Уртнасан, мэргэжилтэн Ц.Алтантуяа, нийгмийн ажилтан Б.Цэсүн нар ажиллалаа.
Мөн энэхүү сургалтыг ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн хүсэлтээр Бор-Өндөр сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн 16 гишүүнийг хамруулан 3 дугаар сарын 27-нд Бор-Өндөр суманд зохион байгууллаа.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ БОЛЛОО

Published

on

ХНХЯ-ны захиалгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын Зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт 2019 оны 10 дугаар сар 14,15,16-ны өдрүүдэд боллоо. Зүүн бүсийн сургалтад Дорнод, Сүхбаатар аймгийн ГБХЗХГ-ын ажилтан, албан хаагчид хүрэлцэн ирж хамрагдсан юм. Оролцогчид Хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын эрх зүйн асуудал, Гэр бүл бодлого, түүний хууль, эрх зүйн асуудал, Залуучуудын хөгжлийн хууль, эрх зүйн асуудал гэх мэт 9 модуль буюу 36 академик цагийн сургалтыг судаллаа. Тус сургалтыг Азийн хөгжлийн банкны Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ хөтөлбөр Хэнтий аймагт

Published

on

МОНГОЛ_ТЭМҮҮЛЭЛ ирээдүйн эзэд 2019 мэргэжил сонголтын аян #Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аяныг 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Г. Хэрлэнчулуун, ГБХЗХГ-ын дарга Б. Энх- Эрдэнэ, “Нийгмийн ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдорж, “Оюунлаг” клубын үүсгэн байгуулагч Н.Булгантамир, Залуу уран бүтээлч З.Ариунжаргал нар оролцлоо.
Тус аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад хувь хүний манлайлал, шийдвэр гаргах чадвар, зорилго мөрөөдөлдөө хүрэх арга зам, мэргэжлээ зөв сонгох зэрэг илтгэл, лекцийг сурагчдад хүргэлээ.
Мөн ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгох, шийдвэр гаргах чадварт суралцсан ЕБС-ийн ахлах ангийн 350 сурагчид болон үр дүнтэй мэдлэг, мэдээлэл хүргэсэн багш нартай талархал илэрхийлье.👏👏👏

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Урьдчилан сэргийлэх мэдээлэл байршууллаа

Published

on

Чингис хотын хүүхэд багачуудын өргөнөөр үйлчлүүлдэг чиглэлийн 8 автобусанд хүүхдүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор аюулгүйн дүрмүүдийг, насанд хүрэгчдэд зориулан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” мэдээллийг, 108 утасны сурталчилгааг цувралаар байршууллаа. Хүүхэд хамгааллын санаачилгыг дэмжин хамтран ажилласан Хэрлэн сумын ЗДТГ, Хот тохижилтын хамт олонд талархал илэрхийлье.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending