ЧИНГИС хот 67 жилдээ “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.💐
🤡Энэ өдөр Хүүхдийн баярын арга хэмжээг 500 хүүхдийн Нэгдсэн парадаар сүр жавхлантай эхлүүллээ. Парадыг өнгөлж Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба тэргүүтэй удирдлагууд хамтран алхсан юм. Мөн жагсаалд унадаг дугуйтай хүүхдүүд, ЕБС-ийн 400 сурагчдын жагсаал үргэлжилж, хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид, улаан загалмайн клубын гишүүд нэгдэн оролцлоо. Баярын нээлтийн арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Л.Бат-октябрь Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, ГБХЗХГ-ын дарга Б.Энх-эрдэнэ, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, АЦГ-ын дарга Б.Батсайхан нар оролцон баяр хүргэж үг хэллээ. Энэ жилийн баярын арга хэмжээ нь #Зөв_тусгал аяныг уриалга болгосон бөгөөд жагсаалд оролцсон хүүхэд багачууд эрхээ хамгаалуулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэл бүхий уриа лоозон барин алхаж байлаа. Баярын арга хэмжээний эхэнд Лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн бяцхан сурагчид #Бишгүүр хөгжмөөр мэндчилж, ГБХЗХГ-ын дэргэдэх спорт бүжгийн #Domingo клубын 50 орчим бяцхан бүжигчид өөрсдийн сурсан спорт бүжгийг толилуулан, 4 сургуулийн 100 сурагчдын нэгдсэн #Флаш_моб бүжгийн үзүүлбэр, Эрдэнэдожо сургалтын төвийн 30 хүүхдийн #Каратэгийн үзүүлбэр, мөн Хэрлэн 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн 120 хүүхдүүд #Гимнастикийн үзүүлбэр үзүүлэн аав ээж, ах эгч, өвөө эмээ, багш нартаа бэлэг барилаа. Нээлтийн арга хэмжээний хүрээнд хүүхдийн сайн сайхан амьдралын төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа АЦГ-ын ахмад Д.Оюунтуяа, Хэрлэн сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтан Цэцэгсайхан нарыг #Хүүхдийн_төлөө медалиар, #Шилдэг_хүүхэд медалиар Хэрлэн 4 дүгээр сургуулийн сурагч Нямбилэг нар шагнагдлаа. Уламжлал ёсоор хүүхэд багачууддаа зориулсан Нийтийн номын сангийн #Номон_далай өртөө, ЭМГ, УАУТөвийн хамтарсан #Эрүүл_амьдрах_дадал_хэвшил өртөө, ОБГ-ын #Аврагч_мазаалай өртөө, ДЗМОУБ-ын Бор-өндөр 2 ОНХХ-ийн #Мянган_зайрмагны өртөө, АЦГ-ын #Сэргийлэгч_хүү_Зөвлөгч_охин өртөө, Яслийн #Манцуйтай_тамирчин өртөө, ХХҮГ-ын #Хүүхэд_гэр_бүлдээ_жаргалтай өртөө, Музейн #Монгол_наадгай өртөө, ГБХЗХГ-ын #Гэр_бүл өртөө, Монгол шуудан ҮГ-ын #Монгол_шуудан өртөөнүүд ажиллаж хүүхэд багачуудад үйлчилсэн бол АЦГ-аас зохион явуулсан #Унадаг_дугуйн уралдаан, #Зургийн_уралдаануудад хүүхэд багачууд оролцож хамтдаа хөгжилдлөө. Баярын арга хэмжээний урлагын тоглолтийг энэ жил 40 жилийн ойтойгоо учран золгож байгаа #Хан_хэнтий_цогцолбор сургуулийн 60 орчим авъяаслаг сурагчид багш нарын хамт бэлтгэн үзүүлсэн юм. Мөн Колорс студи, Эрдэнэ дууны сургалтын төвийн бяцхан сурагчид ая дуугаа өргөв. Хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд ГБХЗХГ-аас 600 мянган төгрөгний шагналын сантай #Цахим_орчин уралдааны шагналыг Тэмүүжин цогцолбор сургууль, Хан Хэнтий цогцолбор сургуулиудын сурагчдад гардуулан өгч баяр хүргэсэн бол АЦГ-аас зохион байгуулсан #Өсвөрийн_сэргийлэгч болзолт уралдааны шагналыг Мөрөн сум, МСҮТ, ТЦСургуулийн сурагчдад гардууллаа. Түүнчлэн Төрийн банкнаас жил бүр зохион байгуулдаг #Даамны_тэмцээний шагналыг гардуулан өглөө. Ийнхүү 67 дахь жилдээ зохион байгуулсан баярын арга хэмжээ ёслол төгөлдөр болж, зохион байгуулалтын арга хэмжээнд 1000 орчим сурагчид хамрагдаж, 13 байгууллага хамтран ажиллаж Чингис хотын хүүхэд багачуудаа баярлууллаа.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🎡2019 оны 6-р сарын 1-ний өдөр Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүллээ.🎊🎉🎊

