“ТЭМҮҮЛЭЛ-14” ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос санаачлан жил бүрийн 5 сард зохион байгуулдаг “Тэмүүлэл” урлагийн наадам уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Тус наадам нь хүүхэд багачуудын авъяас чадварын нээн хөгжүүлэх, урлагийн амьдралд ойртуулах, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангах зорилготой зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай төсөл ажиллалаа. Ивээн тэтгэгчээр Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрүүд тус тус ажиллалаа.
Арга хэмжээний нээлтэнд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны тэргүүн Б.Оюунчимэг, ДЗөн Швейцарь ОУБ-ын монголыг хариуцсан хөтөлбөрийн менежер А.Мөнхцэцэг, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХХ-ийн багийн ахлагч Г.Жаргалбат, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай төслийн ажлын хэсэг тус тус ажиллалаа. Наадам 3-12 нас, 13-18 насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд Баян-Адарга, Баян-Овоо, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Дадал, Бэрх, Баянмөнх, Өлзийт, Галшар, Хэрлэн гэсэн 11 сумаас нийт 31 хүүхэд оролцсон юм.
Тэмцээний шүүгчдээр АЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Н.Золбоо, Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Алтантуяа, Аймгийн БСУГ-ын СӨБ-ын мэргэжилтэн Мөнгөнбаяр нар ажилласан юм. Тэмцээний Тусгай байранд М.Аясулу /Өлзийт/, Х.Сугаррагчаа /Баян-Овоо/, Алдар /Хэрлэн су/м, Б.Шижирбаатар /Баян-адарга/, Хүрэл медалиар НТБТөвийн “Од” бүлэг, Хонгорзул /Хэрлэн сум/, Т.Анхцэцэг /Өлзийт/, Амгалан /Галшар/, Н.Мандухай /Жаргалтхаан/, Б.Билгүүн /Өмнөдэлгэр/, М.Энхмөнх /Дэлгэрхаан/, Мөнгөн медалиар Анужин /Гурванбаян/, Л.Чинхүслэн /Өмнөдэлгэр/, Б.Аззаяа /Бор-Өндөр/, Алтан медалиар С.Гүнжлхам /Бэрх/, У.Болд-Эрдэнэ /Дадал сум/ нар тус тус шалгарлаа. Мөн энэхүү наадмын үеээр Гар зургийн уралдааны дүн гарч шилдэг зургаар НТБ-ийн төвийн суралцагч Б.Бямбахатан, Мишээл, Хан хэнтий ЦС-ийн сурагч Э.Хүслэн нар шалгарч гарын бэлгээр шагнагдсан юм. Наадмын ивээн тэтгэгчээр Хэнтий нутгийн уугуул хувиараа бизнес эрхлэгч Ц.Лхагвасүрэн ажиллаж, оролцсон үзэхээр ирсэн бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

