Connect with us
nuudel

Мэдээ Мэдээлэл

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ БОЛЛОО

Published

on

ХНХЯ-ны захиалгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын Зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт 2019 оны 10 дугаар сар 14,15,16-ны өдрүүдэд боллоо. Зүүн бүсийн сургалтад Дорнод, Сүхбаатар аймгийн ГБХЗХГ-ын ажилтан, албан хаагчид хүрэлцэн ирж хамрагдсан юм. Оролцогчид Хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын эрх зүйн асуудал, Гэр бүл бодлого, түүний хууль, эрх зүйн асуудал, Залуучуудын хөгжлийн хууль, эрх зүйн асуудал гэх мэт 9 модуль буюу 36 академик цагийн сургалтыг судаллаа. Тус сургалтыг Азийн хөгжлийн банкны Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Мэдээ Мэдээлэл

“Үлгэрч ээж, аав” тэмцээний нэвтрүүлэг тун удахгүй…

Published

on

“Үлгэрч ээж, аав” тэмцээний нэвтрүүлэг тун удахгүй…

Залуучуудын хөгжлийг дэмжих аяны хүрээнд 11 сарын 11-ны өдрийг “Үлгэрч ээж, аав”-ын өдөр болгон тэмдэглэх болсон. Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн дунд “Үлгэр хэн сайн ярих вэ” тэмцээн зохион байгуулсан бөгөөд “Өндөрхаан” телевизтэй хамтран нэвтрүүлэг хийсэн тул тун удахгүй олон нийтэд хүрэх болно.

Continue Reading

Мэдээ Мэдээлэл

Эдгээр 10 зүйлийг хийж бай

Published

on

Эдгээр 10 зүйлийг хийж бай – тэгээд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовох хэрэггүй болно
Орчин үед хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажил их хүнд болжээ. Энэ бол эцэг, эхийн үүрэг мөн: бид өнөөдөр хүүхдүүддээ нөлөөлснөөр түүний ирээдүйг тодорхойлох болно.

Хүүхдүүд – алс ирээдүйн ертөнцийг босгох бидний залгамж хойч үе, тийм ч учраас тэднийгээ зөв чиглэлд нь оруулах нь бидний үүрэг. Хүн болгон өөрийн гэсэн хүмүүжлийн арга барил, дүрэмтэй байдаг, энэ нь ч хэвийн зүйл. Хүүхэд, томчуудын дунд ялгаа их бий. Гэхдээ томчуудын заавал мөрдөж байх ёстой үндсэн зарчмууд гэж байх ажээ.

Тэрхүү 10 дүрэм бол:

1. Өөрийн тань буруу байвал хүүхдүүдээсээ уучлалт гуйж байгаарай.

2. Өөрийгөө хүүхдээс насаар ахимаг учраас илүү ухаантай гэж бүү бод.

3. Хүүхдүүд тань танд болон бусдад сайн үйл хийвэл үүнд нь заавал талархаж байгаарай.

4. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч бай, хүүхдүүдээсээ бүү нуу.

5. Хүүхдүүдээ сонсож бай. Тэднийг хэзээ ч битгий үл тоосон байдал гаргаж байгаарай.

6. Биеэ авч явах хил хязгаарын заагийг тогтоож бай.

7. Өөрөө үлгэр дуурайлал бол.

8. Өрөвдөх, хайрлах, хайраа илэрхийлэхэд нь сурга.

9. Аливаа үйлдэл (сайн болон муу) араасаа дагуулах үр дагавартай гэдгийг ойлгуул.

10. Хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаанаас таашаал авч бай. Хүмүүжил – том хариуцлага бөгөөд үнэ цэнэтэй зүйл юм шүү.

Эх сурвалж: news.xopom.com/251499/ © XopoM News

Continue Reading

Залуучуудын хөгжил оролцоо

Өнөөдөр “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВ”-ын өдөр

Published

on

Залуу гэр бүлүүдэд түүх, соёлын өвийг хамгаалах, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг өвлүүлэх залуучуудын оролцоог дэмжих, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдрийг улс орон даяар “Үлгэрч аав, ээж”-ийн өдөр болгон тогтмол тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргасан. Энэхүү уриалгад Хэрлэн сумын цэцэрлэгүүд нэгдэн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Continue Reading

Facebook

Бусад категорууд

Trending