Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 20-нд албан ёсоор “Олон Улсын Охидын Өдөр”-ийг жил бүрийн 10-р сарын 11-нд тэмдэглэж байхыг тунхагласан байна. Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын_хүч_тасралтгүй_үргэлжилсээр” уриатайгаар 7 дахь жилдээ тэмдэглэж байна.
Өнөөдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад ОХИДОО_ХҮНДЭТГЭЕ” чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд ЕБС, Политехникийн коллеж, сумдын ЕБС-ийн 300 орчим охид нэгдэн оролцлоо.
Чуулганы арга хэмжээнд Аймийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга- Б.Энх-Эрдэнэ, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, “Охидын түүх” ТББ-ын тэргүүн Э.Цэцэгсайхан нар хүрэлцэн ирсэн юм.
ХАМТРАН_ЗОХИОН_БАЙГУУЛСАН:
ДЗМОУБ_Бор-Өндөр2 хөтөлбөр
Боловсрол соёл урлагийн газар
ЗДТГ
Энэ үеэр ГБХЗХГазар, БСУГазар, ЭМГазрууд охидод цаг үеийн мэдээ мэдээллийг өгч Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун охиддоо хандан хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцан, үлгэр дуурайлал үзүүллээ. Чуулганы хамгийн гол зорилго бол сум орон нутаг төдийгүй төвийн сургуулийн охидод тулгамдаж буй асуудлуудыг сонсох, шийдвэрлэх түвшинд уламжлах явдал байсан ба охидын зүгээс нийт 50 орчим санал ирсэн юм. Тэдний саналаас товч дурдвал: Үе тэнгийн дарамт, хорт зуршлаас сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, сургуулийн дүрэмт хувцас, охидын аюулгүй байдал, ялгаварлан гадуурхалт, хувь хүний үзэл бодол, ёс зүй, хүүхдүүд хоорондын харилцаа хандлагын талаар санал, санаачлага дэвшүүлж, үзэл бодлоо илэрхийлж удирдлагуудаас зарим асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлт тавьж байсан юм. Чуулганы төгсгөлд ТЦС-ын 10б ангийн сурагч О.Түмэндолгор “Охиддоо хандаж хэлэх үг” сэдвээр илтгэл сонсгосон нь танхим дүүрэн охидод үлгэр дуурайлал болж охид баяр хүргэж байлаа. Ийнхүү охидоос бичгээр 300 гаруй санал хураан авсан бөгөөд тус саналыг эрэмбэлэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудалд тусган оруулах юм.
