
- Монгол улсын Засгийн газрын 205-р тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын 1991 оны 71 тоот захирамжаар “Хүүхдийн төлөө төв”, 2009 оны 03-р сарын 16-ны өдрийн 64 тоот захирамжаар “Хүүхдийн төлөө хэлтэс” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
- Засгийн газрын 2012 оны 9 сарын 15-ний өдрийн 32 дугаар тогтоолоор “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс” болон шинэчлэгдсэн.
- Засгийн газрын 2016 оны 09-р тогтоолоор “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болсон
Эрхэм зорилго:
Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжин сайжруулна
Стратегийн зорилт
- Орон нутаг дахь хүүхэд, гэр бүлийн асуудлаарх олон улсын конвенц, Монгол улсын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодлого боловсруулах
- Орон нутгийн хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг сурган чадавхжуулах, арга зүйгээр хангах
- Нутаг дэвсгэрийнхээ хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл санаачлах, хүүхдийн төлөөх төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх
- Хүүхдийн оролцоог дэмжин өргөжүүлэх, хүүхдийг бие даасан чадварлаг, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болгох, оюунлаг өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах
- Хамгаалал шаардлагатай хүчирхийлэлд өртсөн хүүхэд, тэдний гэр бүлд үйлчилгээг холбогдох байгууллагуудтай хамтран, цогц байдлаар үзүүлэх
- Хүүхэд гэр бүлийн мэдээллийн сан үүсгэн, хяналт үнэлгээ хийж, бодлого боловсруулах
- Хүүхдийн эрхийн хяналт үнэлгээг тогтолжуулан, эрх нь зөрчигдсөн хүүхдийн эрхийг сэргээх арга хэмжээ авах
- Залуучуудад зориулсан арга хэмжээг зохион байгуулах
Үйл ажиллагаа
- Хүүхдийн эрх, хамгаалал
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил
- Хүүхдийн оролцоо
- Хүүхдийн мэдээллийн сан, Хүүхдийн эрхийн хяналт үнэлгээ
- Залуучуудын хөгжил, оролцоо